Please enter your username and email address. Get new password
Register Now
x
41 plays
Хүн үг 41 Length: Unknown Play From album: Хүн үг 41

ХҮН ҮГ – ХАНЬ ИЖИЛ

00

ХҮН ҮГ 20 Mar, 2017

Тэвчээр, итгэл, халамж анхаарал, үнэнч сэтгэл, өөдрөг ариун оюун санаа нь энэ орчлонд амьдрах хүний сэтгэлийн алтан гадас нь юм. Алтан гадас од, харанхуйд төөрсөн хүнийг замчлах луужин болдог. Тэгвэл үүний адилаар сайн хань амьдралын ямарч төөрөгдөлд орсон ч танд итгэж, тэвчиж, таныг халамжлан анхаарч, танд өөдрөг урам зоригийг бэлэглэдэг юм. Амьдралын чинь өдрүүд хичнээн харанхуй байсан ч сэтгэлийн сайхан бүхнээр зэвсэглэсэн сайн ханьтай бол та алзахгүй давна. Миний уншдаг номонд яг энэ тухай:  “Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралынхаа бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний хөдөлмөр болон амьдралд чинь чамд шагнал болно.” гэж бичсэн байдаг юм. Энэ мэргэн үг цаг хугацаа өнгөрөх тусам алт шиг улам өнгө орж, үнэний цээжинд гэрэлтэж байна. Нээрээ л амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг бол гэрлэлт юм. Тэр гэрлэлтэн дотор олон чухал үйл явдал өрнөдөг. Анхны үрээ төрүүлж аав ээж болно. Ач зээгээ үзэж, өвөө эмээ болно. Өтөлж хорвоогоос явах үедээ хүн үлдээсэн эд баялагаа бус, харин үргэлжлэл болсон үр хүүхдийнхээ төлө санаа чилээж төгсдөг юм.