Please enter your username and email address. Get new password
Register Now
x
42 plays
Хүн үг 44 Length: Unknown Play From album: Хүн үг 44

ХҮН ҮГ – АМЛАЛТ

10

ХҮН ҮГ 10 Apr, 2017

“Амлаад эс биелүүлсэнээс амлахгүй байх чинь дээр” гэж бичсэн байдаг юм. Чадахгүй бол нээрээ л амлаад хэрэггүй. Хоосон ам өгч, худалч нэр зүүснээс үг дуугүй байж, үлдэн амьдралынхаа өдрүүдийг сайхан харилцаатай байлгасан нь дээр. Амлалт бол таныг “үнэн” болохыг тодорхойлдог тодорхойлолт гэдгийг битгий мартаарай. Хамт ажилладаг хүмүүс, ханилан суусан хань ижил, хайрлаж өсгөсөн аав ээж  зэрэг хайр хүндэтгэлийг тань хүлээсэн бүх л хүн таныг үнэн амьдраасай гэж хүсэж байдаг нь гарцаагүй юм. Харин амлалт бол танд үнэн амьдардагаа батлах нэгээхэн боломжыг олгож, таны үйлдлийн тань үнэнийг нотлон дарсан тамга үнэтэй итгэл бүхий тамга юм.