Please enter your username and email address. Get new password
Register Now
x
25 plays
Хаггаи 1:9-12 Length: Unknown Play From album: Хаггаи 1:9-12

ХАГГАИ 1:9-12

00

ХАГГАИ 4 Dec, 2018

Хаггаи 1:9-р ишлэл дээр Бурхан Израйльчуудад яагаад тэдний амьдрал ийм хүнд хэцүү байгааг тайлбарлаж өгсөн байдаг.
Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн.а Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь —Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна. (Хаггаи 1:9)
Хаггаи номоор дамжуулан Бурхан бидэнд хэлж байгаа нэг зарчимыг Есүс ч бас хэлж байсан юм. Матай 6:33 дээр “Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” гэж хэлсэн байдаг. Хэрвээ бид амьдралдаа Бурханыг нэгдүгээрт тавих юм бол бусад бүх зүйлс аяндаа байр байрандаа орох болно. Энэ бол хамгийн гайхалтай үнэн юм. Гэхдээ маш энгийн. Даанч дэндүү энгийн учраас бид заримдаа анзааралгүй орхичихоод байдаг нь харамсалтай.

НЭВТРҮҮЛГҮҮД