Please enter your username and email address. Get new password
Register Now
x
13 plays
Ураг эхдээ юу гэж хэлдэг бол? Length: Unknown Play From album: Ураг эхдээ юу гэж хэлдэг бол?

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Ураг эхдээ юу гэж хэлдэг бол?

00

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж монголчууд бид ярьдаг. Орчин цагт эхийн хэвлийд байхаас нь эхлэн зааж сургаж, харилцан ярилцаж, түүнийгээ хайрлах нь хүүхдийг бие хүн болон төлөвшихөд ихээхэн нөлөөтэй гэж үзэх болсон. Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ төрснийх нь дараа тэврээд суухаараа л байгааг нь мэдэрч хайрлан энхрийлэхээ мэддэг. Тэгвэл эхо ургийг ажиглах боломжыг бидэнд олгосон. Эр эм эсүүд нийлж хүүхэд бүрэлдэж эхлэх цагаас нь хэдэн сартайдаа, хэдэн хоногтойдоо ямар ааш зан, үйл хөдлөл үзүүлдэг вэ, хэрхэн өөрчлөгдөж байна гэдгийг ч эрдэмтэд хэдийнээ нарийн судалчихсан. Гэтэл хүүхдийн мэндлэх хугацаа яригдах үед бид хэн нэгний “Хүүхэд өөрөө бэлэн болсон үедээ л төрдөг” гэж ярихыг олонтаа сонсож байсан. Энэ яриа шинжлэх ухааны үндэслэлгүй юм шиг сонсогдож болох ч сүүлд хийсэн судалгаагаар үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг нь баталжээ.