Please enter your username and email address. Get new password
Register Now
x
9 plays
Наймаалж дурлалдаа үнэнч Length: Unknown Play From album: Наймаалж дурлалдаа үнэнч

ГАЙХАМШИГТ ЕРТӨНЦ – Наймаалж дурлалдаа үнэнч

00

Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хүн болон наймаалжны дурлалын хооронд хачирхмаар нийтлэг зүйлүүд байдгийг тогтоожээ. Үнэхээр хачирхалтай юм шүү. Далайн усанд амьдардаг, арваганасан олон хөлтэй жихүүцэм тэр амьтанд дурлаж, хайрлах нандин сэтгэл байна гээд та бод доо. Гэтэл хүмүүс бидний аливаа амьтдаас ялгардаг нэг гол зүйл бол сэтгэл хөдлөл. Ийм нандин зүйлээрээ энгийн нэг наймаалж, оюун ухаант хүн хоёр ижилхэн сэтгэл гаргадаг гэхээр үнэндээ төсөөлөхөд ч бэрх санагдана. Манай цэнхэр гараг дээр амьдардаг хөлхөн мөлхөгч ямар ч амьд бодгаль хүнээс илүү хайрлаж, дурлаж чадахгүй гэдгийг ч бид хар ухаанаар мэднэ. Гэхдээ доор дэлгэх шинжлэх ухааны үндэслэлтэй баримтыг сонсоод та ямар нэг дүгнэлтэнд хүрэх нь гарцаагүй. Ингээд сонсогч таныг дэлхий ертөнцийн нууцлагдмал амьтдын сэтгэл хөдөлгөм, ер бусын ертөнцөд урьж байна.