Please enter your username and email address. Get new password
Register Now
x
16 plays
Есүсийн амьдралын түүхэн баримт Length: Unknown Play From album: Есүсийн амьдралын түүхэн баримт

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Есүсийн амьдралын түүхэн баримт

00

Амьдралын утга учир юу вэ? Бид энэ асуултын талаар хэдэн долоо хоногийн турш ярилцсаар ирлээ. Физик, хими судалсан олон хүн байгаль дэлхийгээс гайхалтай загвар, бүтцийг олж харсан байдаг. Тэд, улиралууд жил бүр зүгээр нэг давтагдан эргэлдээд байдаггүй, сар, одод тогтсон замаараа тойроод явдаггүй, харин энэ ертөнцийг бүрдүүлж байгаа бодис, элементүүд байдаг гэдгийг судалж мэдсэн хүмүүс. Эрдэмтэдийн нээсэн ДНК-ийн системд байдаг гайхалтай математикийн бүтэц нь Эйнштэйний хэлсэн энэ ертөнцийн цаана оюун ухаан байгаа гэсэн үгийг баталж өгдөг. Бидний асуусан асуулт бол, энэ ертөнцийн цаана хүн байдаг уу? гэсэн асуулт. Тэрхүү баталгаа нь хүн төрөлхтөнтэй холбогдох тэрхүү оршихуйгаас ирдэг нь гайхалтай. Тэгвэл энд хэлээд байгаа тийм баталгаа манай дэлхийд үнэхээр бий. Харин энэ батагаа бол бидний адил энгийн хүн шиг Мухаммед биш. Домгоос үүссэн Будда, Хинди ч бас биш. Зүгээр үхээд булшлагдсан Күнз, Зороастер ч биш. Тэд бол энэ дэлхийгээс цааш хэзээ ч гадагш гарч үзээгүй хүмүүс. Гэхдээ бидний төсөөлөн ярьсан мөнөөх автобуснаас бууж үзсэн нэгэн гайхалтай хүн байдаг. Тэр хүн энэ дэлхийн гаднаас ирээд энэ ертөнцийн Бүтээгчтэй холбоо тогтоосон гэдэгт итгүүлэх учир шалтгаан бий. Тэрээр энэ ертөнцийг Бүтээгчтэй холбоотой байсан төдийгүй та, биднийг бүтээсэн Хүчит Оршихуйтай холбоотой билээ.