Please enter your username and email address. Get new password
Register Now
x
17 plays
Есүсийн амьдралыг гэрчлэх Библийн түүхүүд Length: Unknown Play From album: Есүсийн амьдралыг гэрчлэх Библийн түүхүүд

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Есүсийн амьдралыг гэрчлэх Библийн түүхүүд

00

Амьдралын утга учир юу вэ? Та яагаад амьд байна вэ? Би яагаад амьд байна вэ? Бид бүгд яагаад энд байна вэ? Бидний долоон тэрбум хүн энэ жижигхэн гараг дээр цагт зуу зуун миллийн хурдтай нисэцгээгээд л. Бидний хэн нь ч хаашаа явж байгаагаа хэлж мэдэхгүй байхаа. Бидний хэн нь ч яагаад энд байгаагаа сайн мэдэхгүй. Энэ бол бидний хэдэн сарын турш энэ хөтөлбөрөөр ярьж байгаа асуудал. Биднийг боломжийн хариулт уруу хөтлөх, ой ухаанд маань эргэлддэг нэгэн чухал сэжүүр бол “Хэн, эсвэл юу энэ дэлхийг бүтээсэн юм болоо?” гэсэн асуулт. Дэлхий хэрхэн яаж бий болоод, хэрхэн оршин тогтнох болсныг мэдвэл магадгүй бид яагаад энд байгаагаа ойлгох болно. Ингэснээр одоонийхоос илүү дээр амар амгалан, ухаалаг, наана цаанатай амьдрах байсан бус уу гэж боддог. Бид энэ тухай л ярьсаар байна. Дэлхий яагаад бүтээгдсэн, энийг захирдаг хүч нь юу болох талаар хэлж чадна гэх хэдэн хүний тухай бид ярилцсан. Эцэст нь энэ дэлхийн эмх цэгц, зүй тогтлын талаар ярилцаж, улирал, далай тэнгисийн уялдаа холбоо, хүний цусны эргэлтийн нарийн ээдрээтэй байдал, гайхал төрүүлэм ой ухааны бүтэц зэрэг хаа саагүй байгаа баримт нотолгоог Эйнштейн олж харсантай адил. Бид ингэж л ярьсаар байгаа. Хэрэв бид хүний зүрх, тархи, нүдийг судалж үзвэл зүгээр нэг бодгальгүй хүч, огторгуй ертөнцийг хувьсалд хүргэсэн гэх хүч хөдлөл буюу “аминхүч”-ээс илүү зүйл байна гэдгийн баталгаа бидний эргэн тойронд хаа сайгүй байгааг харж эхэлнэ. Энэ бүхний ард ямар нэгэн оюун ухаан байж л таараа. Эйнштейн ч ингэж л хэлсэн. Дэлхий ертөнцийн үүсэл ямар нэгэн оюун ухаанаас үүдэлтэй гэж хэлэхээс өөр аргагүй тийм их нарийн зохион байгуулалт, бүтэц зохицолдолгоог дэлхий ертөнц агуулжээ гэж тэрээр хэлжээ.