Please enter your username and email address. Get new password
Register Now
x
20 plays
Есүс жинхэнэ хүн байсан гэдгийг батлах түүхэн нотолгоо байна уу? Length: Unknown Play From album: Есүс жинхэнэ хүн байсан гэдгийг батлах түүхэн нотолгоо байна уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Есүс жинхэнэ хүн байсан гэдгийг батлах түүхэн нотолгоо байна уу?

00

Дэлхий дээр амьдраад, анх дэлхий ертөнц яагаад бүтээгдсэн. Бас дараа нь бид яагаад бүтээгдсэн, улмаар амьдралын утга учир юу болох талаар хэлж чадах хэн нэгэн байна уу? Тэгвэл тийм Нэгэн байгаа гэж би хэлье. Тэрээр энэ дэлхий дээр гадаад ертөнцөөс биечлэн ирээд, улмаар дэлхий ертөнцийг орхин явж, дахин эргэж ирэх чадвартай гэдгийг бид энэхүү нэвтрүүлгээрээ ярилцсаар байгаа билээ. Шашны агуу удирдагчид болох Мохаммед, Будда, Zoroaster, Күнз нарын хэн нь ч мэдээж тэгж чадаагүй. Тэд бүгд л та бидэн шиг жирийн хүн байсан. Тэд бидний л адил мөнх бус. Цаг нь ирэхэд үхэж, оршуулагдан, мартагддаг төдийгүй булш нь хаана байдгийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл мэдэхгүй л байна. Шашны бусад удирдагчид Дээд Нэгэнтэй харилцаатай байсан гэж ярих боловч, харин энэ дэлхийд ирээд, буцан явж, дахин эргэж ирэх чадалтай тэр Нэгэний энэ ертөнцийн ард орших Дээд Бурхантай харилцах харилцаа нь тэднийхээс чанрын хувьд эрс ялгаатай байсан юм шиг. Тэр хүн бол мэдээж бидний мэдэх Есүс.