Please enter your username and email address. Get new password
Register Now
x
25 plays
Есүс хэн байсан бэ? Худалч уу? Солиотой хүн уу? Домог уу? Length: Unknown Play From album: Есүс хэн байсан бэ? Худалч уу? Солиотой хүн уу? Домог уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Есүс худалч уу? Солиотой хүн үү? Домог уу?

00

Амьдралын утга учир гэж юу вэ? Энийг хэлээд өгөх хүн байна уу? Сансар огторгуйгаас ирээд энэ асуултад үнэн бодитой хариулт өгч чадах хэн нэгэн хүн бий болов уу? “Бид яагаад энд байна вэ? Энэ бүхний утга учир үнэхээр юунд байна вэ?” Тийм ээ, энэ бол хүн төрөлхтний мөнхийн эрэл хайгуул болсон чухал асуулт. Нэвтрүүлгийн дугаар бүртээ таны оюун бодол зүрх сэтгэлд  дэвшүүлээд байгаа зүйл бол 2000 орчим жилийн өмнө энэ сансрын хөлгийн тавцан дээр ирсэн гайхалтай нэгэн хүний тухай юм. Тэр сансар огторгуйгаас гадагш явж, буцаж ирээд бидэнд Өөрийгөө бүгдийг хийх чадалтай гэдгээ харуулсан. Тэр бол бидний багаасаа сонсож өссөн шашны домогт хүн. Энэ бол Назарын Есүс гэдэг үнэн бодитой, түүхэн хүн билээ. Түүнийг оршин байсан гэдэг  баталгаа нь Цезарь, Плато, Тусидидес, эсвэл хэн нэгэн эрт цагийн агуу хүний талаарх баталгаанаас хол давуу байдаг. Есүс гэдэг энэ хүн болон Түүний амьдралын нарийн ширийн зүйлс нь Библи хэмээх номын сүүлийн хагаст бичигдсэн байгаа гэдгийг би танд дахин хэлье. Энэ бол хамгийн бодитой түүхэн баталгаа. Энийг дөрвөн мянган Грек гар бичмэлээр баталж болно. Тэдгээр гар бичмэлийн хамгийн эртнийх нь МЭ 130 оных байдаг. Энэ нь Есүсийн амьдралыг нүдээр гэрчлэгч Иоханы бичсэн түүхэн баримтаас хойш яг 30 жилийн дараа. Түүний талаар түүхэн баталгааг бичсэн эдгээр хүмүүс ашиг олох нь битгий хэл, бичсэнээсээ болж зовж шаналж байсан. Тэдний бичсэн зүйлийг Таситус, Порфири, Селсус, Иосефус, Тертулиан шиг Библийн бус зохиолчид өчүүхэн ч үгүйсгээгүй. Харин ч тэдний бичсэн зүйлийг тэд баталгаажуулж өгсөн байдаг. Мөн Есүсийн цовдлогдож байхыг харсан нүдээр гэрчлэгч нар ч мөн үгүйсгээгүй. Харин ч тэд улам бүр баталж байсан. Тиймээс энэ хүний амьдралын талаарх түүхэн баримтууд нь тухайн үеийн ямар ч түүхэн баримтаас илүү үнэн бодитой. Тэгэхээр та бид Назарын Есүсийн талаар ярьж байхдаа бодит түүхэн баримт ярьж байнаа гэсэн үг. Зөвхөн эртний Палестиний талаар биш, зөвхөн тэнд байдаг үндэстнүүдийн талаар биш, харин Библийн дотор болон гадна байдаг түүхэн баримтуудын талаар ярьж байгаа.