Please enter your username and email address. Get new password
Register Now
x
0 play
Есүс худалч байсан уу?, Галзуу хүн эсвэл домог уу? Length: Unknown Play From album: Есүс худалч байсан уу?, Галзуу хүн эсвэл домог уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Есүс худалч байсан уу?, Галзуу хүн эсвэл домог уу?

00

Та яагаад амьд байгаа вэ? Та юуны төлөө амьдраад байна вэ? Энэ бүхний зорилго нь  үнэхээр юу вэ? Та хаашаа явж байгаагаа мэдэж байна уу? Тиймээ бидний  хэдэн сарын туршид бидний ярилцаж байгаа сэдэв бол энэ. Харин дүгнэлт нь  энэ амьдралын гаднаас ирсэн, бидний байдаг хаалттай ертөнцөөс гадна байдаг, та биднийг, энэ дэлхийг бүтээсэн Хүчит Бурханы талаар бодитой мэдлэгтэй, Түүний талаар найдвартай хариулт өгч чадах цор ганц хүн юм. Энэ талаар бодитой зүйлийг хэлж өгч чадна гэж олон хүн хэлдэг ч, тэд бүгдээрээ бидэн шиг хүн юм. Тэд зүгээр л хүн. Тэд бидэн шиг энэ энэ дэлхийд төрж, энэ дэлхийд үхээд хэзээ ч энэ дэлхийгээс гадагш гарч үзээгүй хүмүүс.Үнэндээ энэ ертөнцийн цаана байдаг Хүчит Бурхантай онцгой харилцаатай байж, энэ дэлхийг орхиод, буцаж ирсэн цорын ганц хүн байдаг. Тэр бол Назарын Есүс гэдэг хүн юм.