Please enter your username and email address. Get new password
Register Now
x
22 plays
Есүс гэж хэн байсан бэ? Түүний зан чанарыг харцгаая Length: Unknown Play From album: Есүс гэж хэн байсан бэ? Түүний зан чанарыг харцгаая

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Есүс хэн байсан бэ?

00

Бид яагаад амьд байна вэ? Амьдралын утга учир үнэхээр юу вэ? Энэ олон өдрийн туршид тавьсаар байгаа энэхүү асуултын хариуг эрхэм сонсогч та тунгаан бодсон нь лавтай. Тэгэхээр олон хүн энэ асуултанд ингэж хариулдаг. “Хэн мэдэхэв дээ. Бид бүгдээрээ нэг завин дээр сууж байна. Мэдэж байгаа зүйл маань гэвэл ердөө л энэ дэлхий” Үнэндээ бол энэ дэлхийгээс гадагш хэн ч гарч үзээгүй шүү дээ. Сансарт ниссэн хүмүүсийн хувьд энэ дэлхийгээс тэгж их холдож чадсан гэж үү. Туйлын үнэн бол бид хэзээ ч энэ дэлхийг яаж, хэрхэн бүтсэнийг мэдэхээр тийм хол явж чадахгүй. Тиймээс амьдралын утга учир юу болохыг хэлэх маш хэцүү. Яагаад гэвэл та бидний хэн нь ч энэ амьдралаас өөр газар байж үзээгүй. Нэгэн гайхамшигтай агуу хүнээс гадна бидний хэн нь ч сансар огторгуйн чинадад очиж чадаагүй ээ. Тэр бол 2000 орчим жилийн өмнө амьдарч байсан хүн. Нэвтрүүлгийн эхнээс л бид энэ хүний тухай бодит үнэнийг хэлэх гэж “Амьдралын утга учир гэж юу вэ?”, “Бид яагаад амьд байна вэ?” гэсэн сэдвийг хөндөж ирсэн. Тэгэхээр таны санаж байгаачлан бидний ярилцсан зүйл бол энэ асуултад тохирох хариулт олохын тулд энэ дэлхийг орхиж, сансар огторгуйд очоод, буцаж ирсэн хэн нэгэн хүнийг олох хэрэгтэй гэдэг зүйл байсан. Тэр хүн бол мэдээж Мухаммед биш, тэр бусад шиг л нас барсан. Мөн Будда ч биш, тэр бидэн шиг л энгийн л хүн байсан. Тэр яг тан шиг, над шиг Бурханыг эрэн хайж байсан хүн. Күнз ч ялгаагүй ижил энгийн л нэг философич байсан. Ихэнх агуу шашны удирдагчид та, бидэнтэй нэг завинд байгаа. Тэдэнд энэ амьдралын цаадах сансар огторгуйн талаарх мэдлэг, мэдээлэл байхгүй.