Please enter your username and email address. Get new password
Register Now
x
57 plays
Есүс Бурханы хүү мөн үү? Length: Unknown Play From album: Есүс Бурханы хүү мөн үү?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Есүс Бурханы Хүү мөн үү?

12

Таны амьдралын зорилго юу вэ? Энэ асуултад хариулт авах нь маш чухал гэдгийг бид хэдэн долоо хоногийн туршид ярилцсаар байна. Хэн нэгэн хүнээс биш, илүү эрх мэдэлтэй нэгнээс л хариултыг авах нь тун чухал юм. Яагаад гэвэл энэ асуултанд хариулах хүн бидний эргэн тойронд маш их байна шүү дээ. Яг л над шиг бас тан шиг хүний оюун ухаанаар хариулт өгөх Мухаммед, Будда, Зороастер, Күнз шиг гээд шашны удирдагчид байдаг. Харин сансар огторгуйн цаанаас ирээд Бүтээгч гэж юу болох, биднийг, энэ дэлхийг бүтээсэн Хүчит Нэгэн хэн болохыг хэлж өгч чадах хүн байхгүй. Гэхдээ Нэгдүгээр зуунд амьдарч байсан ер бусын нэгэн хүн бий. Тэр хүний талаар бид энэ нэвтрүүлээрээ ярилцсаар байна. Өөрөөр хэлбэл Есүс гэх энэ хүний түүхэн байдлын талаар ярилцсан. Тэр оршин байсан, амьдарч байсан бас Түүний хэлж, үйлдэж байсан зүйлсийг бид уншиж байсан. Есүсийн түүхэн байдал нь Юли Цезарь эсвэл Будда, эсвэл Плини эсвэл Платогийн түүхэн байдлаас илүү тодорхой бичигдэн үлдсэн байдаг. Есүс гэдэг энэ хүний түүхэн байдал нь тухайн цаг үеийн бусад эртний баримтуудаас илүү үнэн бодитой гэдгийг Түүний талаарх олон гар бичмэлүүд баталдаг. Тиймээс та Библийн сүүлийн хагаст байдаг Түүний амьдралын талаар уншихдаа, Манчестрийн Их Сургуулийн номын санд буй мөн Лондонгийн Британий Музейн номын санд буй түүхэн баталгааг уншиж байгаа хэрэг. Та маш тодорхой, баталгаатай түүхийг уншиж байгаа юм. Ямар төрлийн хүний талаар уншиж байна вэ гэвэл бид Бурханы Хүү шиг ярьж байсан хүний талаар уншдаг. Тэр Бурханы Хүү юм шиг ярьж байсан.