Please enter your username and email address. Get new password
Register Now
x
48 plays
Энэ дэлхий дээрээс сэтгэл ханамж, үнэлэмжийг юунаас олж авах вэ? Length: Unknown Play From album: Энэ дэлхий дээрээс сэтгэл ханамж, үнэлэмжийг юунаас олж авах вэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Сэтгэл ханамж, үнэлэмж

00

Үхэл гэдэг нууц хаалгыг нээхийн тулд хүн энэ хорвоо дээр амьдардаг юм гэж үү? Энэ асуултаар би өнөөдрийнхөө нэвтрүүлгийг эхлүүлж байна. Олон хүн дээрх асуултанд “Хаалганы цаана юу байгаа нь мэдэгдэхгүй болохоор амьдралаас зуураад л байхаас яахав” гэж хариулдаг. Гэхдээ бид нэг л зүйлийг маш сайн санах хэрэгтэй. Энэ бол үхлийн цаана юу ч байхгүй гэж хэн ч боддоггүйн тухай юм. Тэгэхээр хүн яах гэж юуны төлөө энэ орчлонд төрдөг юм бэ? Нэг л мэдэхэд цаг хугацаа урсан өнгөрч хийсэн бүтээснээ эргэн харах тэр мөчид танд юу бодогдож ямар мэдрэмж төрөх бол? Тэгэхээр би радио хичээл бүртээ танаас амьдралын утга учрын талаар ийнхүү асуусаар байх тул та нээлттэй байж өөрөө өөртэйгөө сайтар ярилцаарай. Харин одоо би танаас нэгэн маш чухал асуултыг асууя. Таны амьдралыг үзэх үзэл, гүн ухаан тань юу вэ? Миний та нарт хэлж, санал болгох зүйл чухал биш, харин таны өөрийн бодол их чухал шүү. Өөр бусад асуултын хариу бидэнд үргэлж л бэлэн байдаг. Жишээлбэл: Яагаад одоогийн ажлаа хийж байна вэ? Хань ижилтэйгээ ямар учраас гэрлэсэн бэ? Яагаад яг энэ сургуульд сурч байна, эсвэл сурч дүүргэсэн бэ? гэх зэрэг асуултанд бид амархан хариулчих боломжтой.