Please enter your username and email address. Get new password
Register Now
x
18 plays
Орчлон ертөнцийн цаана ухаантай оюун ухаан эсхүл учир шалтгаан байна уу? Length: Unknown Play From album: Орчлон ертөнцийн цаана ухаантай оюун ухаан эсхүл учир шалтгаан байна уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Орчлон ертөнцийн цаана ухаантай оюун ухаан эсхүл учир шалтгаан байна уу?

00

Огторгуй гэдэг хэний ч хэмжиж багцаалж чадашгүй хязгааргүй том орон зай байдаг. Энэ орон зайд дэлхий хэмээх жижигхэн гариг нарыг тойрон эргэлдсээр хэдэн зуун жилийг үдсэн. Нар бол манай галактикийн 100 тэрбум оддын нэг. Тэгвэл цэлмэг шөнө тэнгэрт гэрэлтэн туяарах манай галактикийн 6000 орчим оддыг хүн өөрийн нүдээр харж болдог. Эдгээрийн дунд бидний сайн мэдэх Хөхдэй мэргэн, Нэхэгч эхнэр, Алтангадас, Шанага долоон од, Тэнгэрийн их цэрэг тэргүүлэгч одууд байдаг. Орчлон ертөнц яаж ингэж төгс зохилдлоготойгоор бий болоо вэ? Үнэхээр гайхамшигтай. Ингэхэд сансар огторгуйд дэлхийгээс өөр амь, амьдралтай гариг эрхэс бий болов уу? Энэ асуулт хүн бүхэнд төрдөг. Харин асуултын хариу өнөөдрийг хүртэл алга л байна. Гэхдээ энэ бол бидний нэн түрүүнд мэдэж, бодож байх ёстой зүйл биш юм. Бид энэ амьдралын утга учир, яагаад энд ирснээ болон чухам юуны төлөө амьд байгаа талаараа илүү нухацтай ярилцсан нь дээр болов уу. Тиймээ бид энэ талаар ярилцах хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь амьдралд утга учир гэж байдаг гэсэн санаа. Бид байгаль дэлхийд оршин байгаа олон зүйлийн зүй тогтол утга учраар дамжуулан энийг мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл та алхам тутамдаа өөрөөсөө “Үүнд ямар нэгэн утга учир, санаа  байна уу? Би яагаад энд байна вэ? Энэ бүхэн ердөө цаг хугацаан дээр нэмэх нь боломж юм биш биз дээ?” гэж асуусаар байна гэсэн үг юм. Гэхдээ бид энэний эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл бид эргэн тойрондоо байгаа байгаль дэлхийг хараад тэрэнд орших утга учир, тогтолцоо, загварыг харж байдаг. Тухайлбал дэлхий яагаад нарыг мөргөчихдөггүй юм бэ? Ангараг гараг яагаад Сугар гарагтай мөргөлдчихгүй эргэсээр байна вэ?