Please enter your username and email address. Get new password
Register Now
x
50 plays
Орчлон ертөнцийн эхм цэгц ба гоо үзэмж Length: Unknown Play From album: Орчлон ертөнцийн эхм цэгц ба гоо үзэмж

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Орчлон ертөнцийн эмх цэгц

00

Хүн өөрийн амьдралыг дээшлүүлэх гэсэн дур хүслээ хэзээ ч хаяж чаддаггүй. Энэ бол бидний насан туршдаа хийж хэрэгжүүлэх гэж хүн чанар, заримдаа дотны хүмүүсээ ор тас мартан тэмүүлдэг зүйл. Харин тэрхүү зорьж зүтгэсэн бүхэн  маань нэг л өдөр огтоос утга учиргүй болж, амьдралын утга учир гэж юу болох талаар гуниглан бодох үе ирдэг. Тэгэхээр амьдралын утга учрын талаарх сэжүүрүүд дэлхий ертөнцөд байна уу? Би танаас энэ л асуултыг өмнөх арван дугаарын турш асуусаар ирлээ. Тиймээ энэ бол үнэхээр чухал асуулт. Магадгүй та амьдрал яг хаанаас үүсэлтэйг тунгаан бодож ямар нэг дүгнэлт шийдвэрт хүрч чадсан болов уу. Хэрвээ энэ талаар бодоогүй бол заавал цаг гаргаж бодох хэрэгтэй. “Энэ амьдралын бүхий л зүйл хаанаас үүсээ вэ? Энэ дэлхий, тэнгэр огторгуй, одод, тэртээх нар, сар ер нь бүхий л зүйлс юунаас бий болсон юм бэ? Биднийг хүрээлж байгаа ертөнц бол хэмжээлшгүй том. Хэн ч үл тоомсорлож умартахаар жижиг зүйл ердөө ч биш. Тэгэхлээр энэ бүхэн хаанаас үүссэн юм болоо?” гэсэн асуултыг тавихаас өөр аргагүй болж байна. Хэрэв нэгэн өглөө гэрийн тань үүдэнд гоёмсог сайхан Ферари машин гэнэт гарч ирвэл та “Энэ машин хаанаас гараад ирэв?” гэж өөрийн эрхгүй асууна биз дээ. Тэр машиныг хаанаас гарч ирснийг олж тогтоохгүйгээр гэрийнхээ гадаа олон өдрийн турш байлгахгүй нь лавтай.