Please enter your username and email address. Get new password
Register Now
x
13 plays
Нүдээр гэрчлэн яригчийн хэлсэн Есүсийн талаарх түүхэн баримт Length: Unknown Play From album: Нүдээр гэрчлэн яригчийн хэлсэн Есүсийн талаарх түүхэн баримт

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Нүдээр гэрчлэн яригчийн хэлсэн Есүсийн талаарх түүхэн баримт

00

Сансар огторгуйн гүн уруу явж, алс холын хиймэл дагуулууд байх газар уруу очсон хүн байна уу? Хэн нэгэн алс хол явж, манай гарагийг бүтээсэн хүн дээр очоод буцаж ирэн Тэр ямархуу Нэгэн болохыг бидэнд хэлсэн хүн байна уу? Тиймээ. Тийм, байгаа. Энэ бол уран зөгнөл биш. Ямар нэгэн сансар огторгуйн зохиомол зүйл ч биш. Тэр үнэхээр яваад ирсэн. Биднийг сургуульд байхаас бидний мэддэг Тэр хүн. Түүнийг Есүс гэдэг. Хэрвээ та “Өө, сонсооч. Би тэр домгийн уран дүрслэлийн талаар өмнө нь сонсож байсан” гэж хэлвэл, Тэр домгийн уран дүрслэл биш. Магадгүй шуудан зөөгч тагтаа домгийн уран дүрслэлийг бий болгосон байх. Харин Есүс бол үнэндээ нэгдүгээр зуунд амьдарч байсан бодит хүн юм. Хэрвээ та “Та яагаад ингэж хэлж байгаа юм бэ?” гэж асуувал, яагаад гэвэл хамгийн үнэн зөв зарим түүх Түүний амьдралыг нарийн өгүүлсэн байдаг. Ямар үнэн зөв түүх гэж та асууж байгаа байх л даа. Тэгвэл тэрхүү үнэн зөв түүх нь бидний шинэ гэрээ гэдгээр нь мэддэг номонд байдаг. Тухайлбал Библи гэж нэрлэдэг тэрхүү эртний номонд бий. “Тэр чинь үнэн бодит түүх биш. Тэр чинь домог. Тэр чинь шашин. Тэрийг чинь манай өвөг эцэг надад уншиж өгдөг байсан” гэж та бас хэлэх байх л даа. Үнэндээ бол тийм биш. Энэ бол үнэн бодит түүх. Би яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл та энийг нягтал үзээд мэдэх боломжтой учраас тэр юм. Өөрөөр хэлбэл та Грек, Ромын түүхүүдтэй Библи номыг харьцуулж үзвэл илүү үнэн бодьтой болохыг нь олж мэдэх болно. Яагаад? Яагаад гэвэл тэдний олонх нь тухайн үйл явдлын дараа хэдэн жилийн туршид бичигдсэн байдаг. Эдгээр зүйлсийг тухайн үеийн үйл явдалд оролцож байсан хүмүүс бичсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед амьдарч байсан Петр, Иаков, Иохан нар шиг хүмүүсээр бичигдсэн гэсэн үг. Та “Яагаад тэдгээрт итгэнэ гэж?” гэж асуух байх.