Please enter your username and email address. Get new password
Register Now
x
39 plays
Амьдралын үүсэл -Хувьслын онол /2-р хэсэг/ Length: Unknown Play From album: Амьдралын үүсэл -Хувьслын онол /2-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Хувьслын онол 2

10

Амьдралын утга учир юу вэ? Энэ асуултыг бид өнөөдрийг хүртэл хэлэлцсээр ирлээ. Юуны түрүүнд уг асуудлын хариуг дэлхий нийтийг хамруулсан хэмжээнд олох гэж оролдсоныг та санаж байгаа байх. Харин өмнөх нэвтрүүлгээр дэлхийн оршин тогтнолд амьдралын утга учрын нууцын түлхүүр гэж бий юу? Бид “Дэлхийн оршин тогтнолыг юу гэж тайлбарлах вэ?” гэсэн асуултыг тавьж хамтдаа хэлэлцсэн. Тэгэхээр танаас асууя л даа. Таны харж байгаа уулс, гол мөрөн, мөн хөл дор тань дэвсэгдсэн газар шороо, энэ бүхэн яаж бий болсон гэж та бодож байна? Энэ бүхэн бидний энд оршин байх утга учир, эсвэл бүхий л тогтолцооны эхлэлийг тайлбарлах сэжүүр болж чадах болов уу? Эдгээр асуултанд эгэл хүмүүсийн өгдөг зарим өвөрмөц хариултуудыг бид дэвшүүлж ярилцсан. Тиймээс ч “Дэлхий хаанаас үүссэн бэ?” гэх асуултын тодорхой хариултуудыг судалсан. Та санаж байгаа байх. Манай гаригийн эрдэмтэн судлаачид “Бүх юм бий болсон зам бол хувьсал. Хувьслын онол дэлхий дээрх амь амьдралын оршин тогтнолыг тайлбарладаг” гэсэн санааг гаргах гэж үзсэн байдаг. Тэгтэл хувьслын эцэг гэж бидний үздэг Дарвины бичсэн Төрөл зүйлийн үүсэл хэмээх номыг сөхөж харвал тэр өөрийн шинжлэх ухааны бүтээлийг дараах хачирхалтай үгээр гайхамшигтайгаар дүгнэснийг та олж уншина. Төрөл зүйлийн үүсэл номны бараг төгсгөлийн шахуу үгийг би танд хэлж өгье.  “Анх Бүтээгч цөөн хэдэн хэлбэр буюу нэг л хэлбэрт амьсгал өгөгдсөн.