Please enter your username and email address. Get new password
Register Now
x
44 plays
Амьдралын үүсэл -Хувьслын онол /1-р хэсэг/ Length: Unknown Play From album: Амьдралын үүсэл -Хувьслын онол /1-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Хувьслын онол 1

10

Тэр л уулын оргилд гарчихвал боллоо доо гэсэн амьдралын зорилготой нэгэн залуугийн тухай та сонсч байсан байх аа. Хүрье гэж зүтгэсэн оргилдоо хүрсэн ч дахиад л ямар нэг зүйл дутуу байгааг тэр мэдэрдэг байв. Энэ нь нэг ёсондоо бүхэл бүтэн цомын төлөөх хөл бөмбөгийн тэмцээнд ялалт байгуулчихсан хэрнээ тэрхүү амжилт нь сэтгэлийг нь дүүргээгүйн улмаас ихээр гунигт автсан нэгэн мэргэжлийн хөл бөмбөгчинтэй адил. Өмнөх нэвтрүүлгээр хэлэлцсэн зүйлээ бүгдээрээ эргээд нэг саная л даа. Бид сургуульд суралцаж байхаасаа эхлээд бараг механикаар шахуу цээжилсэн байдаг хэд хэдэн онолын тухай хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл “Их тэсрэлтийн онол” буюу матери задралын үзэл санааг ярьсан. Үнэн хэрэгтээ аль ч онол утга төгөлдөр биш байдаг. Тэгэхээр орчлон хорвоод, дэлхий ертөнцийн оршин тогтнол, үүслийн нууцыг нээх түлхүүрүүд гэж бий болов уу? Энэ асуултанд зарим хүмүүс сургуульд үзэж сурсан зүйлээ үндэс болгож хариулдаг. Тэд “Энэ бүхнийг Хувьслын онолоор тайлбарлаж болно. Бүх юм хувьслын үйл явцаар бий болсон, тэгээд л болоо! Энийг маш олон жилийн судалгаагаар баталсан байдаг. Өнөөдөр хүн бүр хувьслын онолыг хүлээн зөвшөөрдөг болсон болохоор энэ дэлхий, хорвоо ертөнцийн үүсэл гарлыг уг онол л тайлбарладаг. Надад ч гэсэн энэ үзэл таалагддаг. Хүмүүс ч гэсэн энэ үзлийг сайшаадаг. Тэргүүний судлаачид бүгд энэ онолыг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс энэ тайлбар надад хангалттай.