Please enter your username and email address. Get new password
Register Now
x
12 plays
Хүний шинж чанараар бүтээгдсэн бид Бүтээгчийнхээ тусгал Length: Unknown Play From album: Хүний шинж чанараар бүтээгдсэн бид Бүтээгчийнхээ тусгал

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Хүний шинж чанараар бүтээгдсэн бид Бүтээгчийн тусгал

00

“Сэтгэлийг засахгүйгээр биеийг засаж үл болно” хэмээн Эртний Грекийн гүн ухаантан Сократ хэлсэн байдаг. Хүн эхийн хэвлийд бүрэлдэж эхлэхээсээ нийгмийн элдэв хорт нөлөөлөлд өртөж эхэлдэг. Улмаар төрж мэндэлээд, өсөж бойжих явцдаа хамгийн чухал эрхтэн болох тархи сэтгэхүйгээ эрүүл байлгах эсэх нь ч өөрөөс үл хамаарна. Яагаад гэвэл хүн яг л ургамал шиг. Гэхдээ олон хүн цэцэг тарьдаг ч сайн ургуулж чаддаггүй. Цэцэг бүрт өөрийн гэсэн ургах орчин, цэцэглэхэд нөлөөлөх хүчин зүйлс байдагтай адил хүний өсөлт төлөвшил ч мөн ялгаагүй  юм. Тиймээс хүүхэд бүрт хайр халамж, ухаарал, бусдыг хайрлах зүрх сэтгэлийн боловсролыг өгөх нь хамгаас чухал байдаг. Харамсалтай нь манай гарагийн гэр бүлүүд өөр өөр амьдрал ахуй, ёс заншлаасаа шалтгаалж хүүхдэд ахадсан ачаа зовлонг үүрүүлэх нь их. Энэ нь тэднийг нийгмийн хөгжил дэвшлээс холдуулж хоцроох, амьдрал ахуйг нь доройтуулж, ёс суртахуунаар унагадаг. Нийгмийн энэ сөрөг үзэгдлийн  хамгийн хорлонтой нь донтолт юм. Тиймдээ ч өнөөдөр олон хүмүүс амьдралд тэр гэх олигтой утга учир алга гэдэг. Ингэж ярих нь угтаа утгагүй л дээ. Гэхдээ дэлхийн хүмүүс сэтгэл гутралд дэндүү их автаад байгаа учраас тэдний олонх нь амиа хорлож, бас хар тамхинд донтсоор байна. Тэдэнд амьдрал гэдэг өчүүхэн, бараг утга учиргүй юм шиг санагддаг. Ингэхэд арай та ч бас тэдэн шиг бодож байгаа юм биз? Тийм бол хаашаа ч бүү яараарай. Түр зогсосхийгээд надтай ярилцахыг танаас гуйя. Та манай нэвтрүүлгийг сонссоноор утга учиргүй юм шиг санагдаж байгаа энэ амьдралаас олон гайхамшигтай зүйлийг олж харах болно гэдэгт би итгэлтэй байна.