Please enter your username and email address. Get new password
Register Now
x
9 plays
Хамгийн Дээд Нэгэний талаар Библи өгүүлэх үү? Length: Unknown Play From album: Хамгийн Дээд Нэгэний талаар Библи өгүүлэх үү?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Хамгийн Дээд Нэгэний талаар Библи өгүүлэх үү?

00

Амьдралын утга учир юу вэ? Олон хүмүүс энэ асуултын хариултыг олж чадахгүй төөрч будилж байдаг учраас би тантай нэвтрүүлгийнхээ дугаарт бүрт амьдралын утга учрын тухай ярилцсаар байна. Заримдаа бид амьдрал ер нь утга учиртай гэж үү хэмээн гайхдаг. Хүн нэг бүрийн хувьчлан оролцож байгаа, нэг улс үндэстэн, цаашлаад янз бүрийн улс үндэстнүүдийг бий болгон оршин тогтнож байгаа энэ амьдрал заримдаа үнэхээр утга учиргүй хөгийн санагддаг. Амьдралд ер нь утга учир байна уу? Тиймээ ингэж өөрөө өөрөөсөө асууж байгаа олон хүн та бидний дунд бий. Тэгэхээр амьдрал ямар утга учиртай оршин байдгийг мэдэхийн тулд амьдралын эхлэл, төгсгөл нь юу болохыг олж мэдэхээс өөр арга зам байхгүй. Бид энэ үнэнтэй байн байн тулгардаг. Гайхаад барамгүй эмх цэгц болон уран нарийн загвар бүтэцтэй бүтээгдсэн дэлхий ертөнцийг харвал тэнд заавал нэг оюун ухаант оршигч байх л ёстой. Тэрээр хүн чанартай биднийг бүтээхийн тулд өөрөө мөн л хүн шинжийг агуулсан байх ёстой хэмээн бид ярилцаж байна. Цаашилбал үнэхээр тэр хувь чанартай оюун ухаант оршигч байгаа бол бидэнтэй яагаад ямар нэг арга замаар харилцаагүй юм бэ гэдгийг хэлэлцэж байна. Ертөнцийн ард оршигч Хамгийн Дээд Нэгэн хэн болохыг, Түүний бидэнд юу хэлснийг дамжуулж чадна гэх Мухаммед, хиндичүүд, Зороастэр, Кунз, Будда гэх мэт хүмүүсийн талаар би тантай өмнөх дугааруудад ярилцсан. Гэвч нэг асуудалтай тулгарсан нь эцэстээ тэд  бүгдээрээ бидний нэгэн адил хүн, хүн учраас хязгаартай гэдэг үнэн. Тэд бидэн шиг үхдэг.