Please enter your username and email address. Get new password
Register Now
x
8 plays
Энэ ертөнцийн бүхий л бүтээлийн цаана буй оюун санаа Length: Unknown Play From album: Энэ ертөнцийн бүхий л бүтээлийн цаана буй оюун санаа

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Энэ ертөнцийн бүхий л бүтээлийн цаана буй оюун санаа

00

Амьдралын утга учир юу вэ? Та ямар учраас энд оршин байна вэ? Энэ бол бидний хэдэн өдрийн туршид ярилцаж байгаа сэдэв. Тиймээ, энэ дэлхий ертөнц, сансар огторгуйд маш их утга учир оршин байна. Ямар учраас оршин байна вэ гэвэл дэлхийгээс цаашхи хэний ч үл мэдэх нэгэн хязгааргүй мэргэн оюун ухаан байгааг, тэр оюун ухаан бүх зүйлийн бүтээгч нь гэдгийг хүн танд ухааруулахын тулд. Би энгийн нэг жишээ татъя. Та өглөө бүр тодорхой цагт босдог. Яагаад гэвэл нар өглөө бүр тодорхой цагт манддаг учраас тэр. Тэгээд бас бидний бүх л ажил төрөл тодорхой явагдаж байгаа цаг дээр үндэслэгддэг. Энэнд цаг хугацаанаас хамааралтай ажил мэргэжил бас хамаарагдана шүү. Тэгэхээр бид бол маш адармаатай, цогц механизм. Бие махбод маань 500 булчингаас бүрддэг. Эдгээр булчин хоорондоо хичнээн гайхалтай нягт холбогдон ажиллаж байдаг гээч. Бид зүгээр л гараараа харандаа барихад л булчин ажилллаж эхлэхийг харах болно. Тиймээс та энэ дэлхийн хаашаа ч харсан утга учир, үр дүн, загвар бүхий баталгаа байгааг олж харах болно. Мэдээж хүндийн хүч, байгалийн шалгарал, хувьсал нь эдгээр асуултыг шаарддаг. “Хэн, эсвэл юу, эсвэл ямар хүч, эсвэл ямар хүчний эх үүсвэр эдгээр зүйлүүд бас хуулиудыг бүтээсэн бэ?” гэсэн асуултууд үргэлж л төрнө. Тэгэхээр бидний ярьж байгаа зүйлтэй яг ижил зүйлийг манай эриний агуу ухаантнууд хэлсэн байна л даа. Эйнштэйний хувьд “Бурхан хэмээх агуу оюун ухаан хүмүүний өчүүхэн оюун ухаан хүлээж авч чадах хэмжээний загварыг бүтээсэн гэж үздэг. Харин Дарвин “ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ЭХ ҮҮСВЭР”-ийг “Энэ амьдрал дахь сүрлэг зүйлс нь Бүтээгчийн амьсгалаар бүтсэн хэд хэдэн, эсвэл нэг зүйлээс үүсэн бий болжээ” гэж  хэлсэн байдаг.