Please enter your username and email address. Get new password
Register Now
x
15 plays
Энэ дэлхийн эмх замбараагүй байдал хаанаас ирдэг вэ? Length: Unknown Play From album: Энэ дэлхийн эмх замбараагүй байдал хаанаас ирдэг вэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Энэ дэлхийн эмх замбараагүй байдал хаанаас ирдэг вэ?

00

Одоогийн Мексик, Гватемаль, Эл Сальвадор, Гондурас зэрэг улсуудын нутаг дэвсгэрт газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьдарч байсан Маяачуудын сүмийн хананд бичиглэн үлдээсэн цаг тооны бичигийг олон эрдэмтэн судлаачид тайлж уншсаар ирсэн. Энд бичсэн зүйлээс бидэнд хамгийн ойрхны жишээ болох үйл явдлыг танд нэвтрүүлгийнхээ эхэнд сануулъя гэж бодлоо. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 оны 12 сарын 21 ны энэ өдрийг та мартаагүй байх. Дэлхийн амьдрал дуусгавар болж, цаг тооллын нэг үе шувтарч, шинэ үе эхлэхэд онцгой үйл явдал болдог гэсэн Маяачуудын итгэл үнэмшлээс үүдэн Дэлхийн оршин суугчдын дунд ямар нэгэн аймшигтай зүйл, онцгой үйл явдал болно гэсэн яриа түймэрийн гал шиг тархсан. Олон хүн энэ ярианд итгэж хоол унд, түлээ түлш, дулаан сууцаа бэлтгэж эхэлсэн. Маяагийн цаг тооны бичиг болон тэрэнтэй холбоотойгоор гарсан Дэлхийн төгсгөлийн өдрийн тухай энэ яриаг зүгээр нэг цуу яриа хэмээгсэд тэдгээр итгэгчдийг тохуурхан жуумалзаж, толгой сэгсэрч байсан бизээ. Ингэж үл тоомсорлох нэгэн байхад нүүрлэн ирэх гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ аварч үлдэхээр бэлтгэл ажлаа аль хэдийнээс хийгээд эхэлчихсэн хүмүүс ч бас байсан. Дэлхийн төгсгөлд итгэгчдийн зарим нь Дэлхий сүүлт одтой мөргөлдөнө. Энэнээс улбаалж иргэний дайн, дээрэм тонуул газар авна гэж үзэж байсан бол харин зарим нь ажилгүй болж магадгүй гэж жинхэнэ гамшигт бэлтгэцгээж байсныг сайн санаж байна. Тиймээ, дэлхийн сүйрлийн үе болоод тэрний дараахи үед зориулан бэлтгэл хийцгээж байсан хүмүүсийн тэрхүү байдлыг та ч бас нүдэндээ харж байгаа нь лавтай.