Please enter your username and email address. Get new password
Register Now
x
12 plays
Бидний эргэн тойрон буй энэ дэс дараалалтай дэлхийг хэн бүтээсэн бэ? Length: Unknown Play From album: Бидний эргэн тойрон буй энэ дэс дараалалтай дэлхийг хэн бүтээсэн бэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Энэ дэлхийг хэн бүтээсэн бэ?

00

Амьдралын утга учир гэж юу вэ? Хэдэн долоо хоногийн туршид бид, амьдралд ямар нэгэн утга учир бий, тэрхүү утга учир нь дэлхийн үндсэн бүтэц, шинж чанар бүрт байдаг тухай ярилцсаар ирсэн. Харин өмнөх нэвтрүүлгээр манай одоогийн дэлхийг бүрдүүлдэг үндсэн элементийг чухалчлан хэлэлцсэнийг та санаж байгаа байх. Тэгэхээр өнөөдрийн байдлаар эрдэмтэд зуу гаруй элементүүдийг илрүүлчихээд байна. Тэд элементүүдийг хэрхэн урьдчилан харж, урьдчилан хэлээд байгааг мөн тодорхой элемент бусад элементтэй яаж холбогддогийг, мөн атомын жин ямар байдгийг бид хэсэгтээ ярилцсан. Тиймээ, олон жилийн туршид эрдэмтэд үнэндээ маш их элементийг нээсэн байна. Тэд атомын жингээрээ дэс дараа бүхий загвараар бие биетэйгээ холбоотой байгааг судалж тодорхой болгосон. Яг л жижиг эгнээ хөөс шиг улаан, ногоон, цэнхэр, шар хөөснөөс бүрдэж, тэрхүү дэс дараа нь өгссөн хэмжээгээр давтагддаг гэдгийг нээчихээд байна. Ийм арга замаар эрдэмтэд хүчилтөрөгч нүүрстөрөгч, радий шиг элементүүдийг харж эхэлсэн. Тэд бие биетэйгээ жингээрээ холбоотой хамгийн хөнгөн элементээс хамгийн хүнд элементийг нь хүртэл нээсэн. Тиймээс тэд хоосон зай байвал тэнд тийм хэмжээтэй, тийм жинтэй шар хөөс байх боломжтой гэж хэлж чаддаг. Энэ бол тэдний туршилтаа хийж эхлэх арга зам юм. Эрдэмтэд хараахан нээгээгүй элементээ хүртэл байдаг гэдгийг баталсан. Мэдээж тэд энийг тухайн нэг элементийн нөгөөтэйгээ холбогдож байгаа хамаарлаар нь дамжуулж нээсэн. Өөрөөр хэлбэл бүх шинжлэх ухааны оролдлого нь манай дэлхий дээрхи тэдний аль хэдийн нээсэн тогтолцооны баталгаан дээр суурилсан байдаг. Нэгэн философич энэхүү дэлхийн тогтолцоо болон утга учрын талаар ийн хэлжээ. “Би хүн амьдардаг гэх ямар ч шинж тэмдэг байхгүй элсэн цөлд байна гэж бодьё. Тэгээд намайг далайн эргээр алхаад явж байтал миний хөлөнд ямар нэгэн зүйл туллаа. Чулуу байна гэж бодоод бариад автал бугуйн цаг байв. Тэр даруй би өөртөө “Энэ цагийг хийсэн эсвэл энэ цагийг хэрэглэж байсан хэн нэгэн хүн энд байх ёстой” гэж хэлэх болно. Би тэр цагийг харах мөчид энийг ажиллуулж мэддэг, цаг хугацааны талаар мэддэг хэн нэгэн байх ёстой гэж бас бодно” Энэ үгийг хэлэхдээ тэрхүү философич  дэлхий болоод амь амьдралын утга учрын талаар гүн гүнзгий зүйлийг бидэнд ойлгуулахыг хүссэн. Өөрөөр хэлбэл цагийг бүтээсэн хүн байх ёстой. Хэвийн, эрүүл ухаантай хүн ингэж л бодох болно. Тэгэхээр энэ амьдралын утга учир гэж үнэхээр юу вэ? Дэлхийн утга учир хаана оршин байна?..