Please enter your username and email address. Get new password
Register Now
x
13 plays
Энэ дэлхийг бүтээсэн нэгэнд бид яагаад итгэдэггүй вэ? Length: Unknown Play From album: Энэ дэлхийг бүтээсэн нэгэнд бид яагаад итгэдэггүй вэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Энэ дэлхийг бүтээсэн Нэгэнд бид яагаад итгэдэггүй вэ?

00

Шувууд өвөл болохоор өмнө зүгийг зорин нисдэг. Дулаан орныг зорьж яваа шувуудыг харахаар миний сэтгэл яагаад ч юм гунигтай болчихдог. Дэлхийн тогтолцоо, байгалын жамаар тэд буцаж байгаа ч урин дулаан болмогц эргээд л ирдэг. Та энийг сонсоод “Энэ бол зүгээр л тэдний төрөлх зан” гэж хэлж болох юм. Гэхдээ ингэж хэлэхэд бас учир байгаа юм. Юу гэхээр “Тэдний төрөлх зан хаанаас бий болсон бэ?” гэдэг асуулт гарч ирнэ. Үнэхээр хаанаас бий болсон юм бол? Би ч бас өөрөөсөө олон удаа ингэж асуудаг байсан. Хэрвээ та “Эвалюц, Их тэсрэлт, Их тэсрэлтээр бий болсон” гэж хэллээ гэж бодьё. Гэтэл “Юу тэсэрсэн юм бэ? Юу хувиран өөрчлөгдсөн юм бэ? Энгийнээс цогц уруу хувьсан өөрчлөгдсөн гэдгийг юу харуулж байгаа юм бэ? гэсэн асуулт бас ургана. Өөрөөр хэлбэл манай дэлхийд маш их утга учир бий. Хэрвээ үр дүн болон загвар байгаа бол зохион бүтээгч ч гэсэн байх ёстой. Манай эриний хамгийн агуу оюун ухаантнууд болох, ялангуяа эрдэмтэд энийг маш сайн мэддэг. Тэдний хамгийн агуу нь болох Алберт Эйнштэйн үүнд огт эргэлздэггүй байсан. Тэрээр “Миний шашин бол хүмүүний сул дорой, өчүүхэн бодол санаагаараа хүлээн авч чадах үл мэдэгдэм нарийн зүйлсүүдээр өөрийгөө илчилдэг хязгааргүй дээд сүнсний дөлгөөн бахдлаас бүрддэг” гэж хэлсэн байдаг. Эйнштэйн болон Дарвин шиг хүмүүс өөрсдийн бодол санааг хүлээж авч чадах тогтолцоо болон загвар хаа нэгтээгээс бий болсон байх ёстой гэж ойлгодог. Тиймээс тэрхүү оюун ухаан наад зах нь өөрсөд шиг нь ухаантай байх ёстой, мөн өөрсөд шиг нь ижил ойлгодог байх учиртай гэж боддог байжээ. Өөрөөр хэлбэл тэд ойлгоход бэрх, үнэхээр бодит бус зүйлтэй санал нэгддэггүй.