Please enter your username and email address. Get new password
Register Now
x
25 plays
Дэлхийн тогтолцоо болон загварын талаарх Эйнштэйний үзэл Length: Unknown Play From album: Дэлхийн тогтолцоо болон загварын талаарх Эйнштэйний үзэл

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Эйнштэйний үзэл

00

Жинхэнэ амьдрал гэдэг утга учиртай зорилготой хүлээн зөвшөөрөлтөөр дүүрэн тийм л амьдралыг хэлдэг. Тэрнээс алт эрдэнэс, хөрөнгө мөнгө хурааж, бусдаас илүү эрх мэдэл ямба эдэлснээрээ амьдрал утга учиртай болдоггүй. Олон жилийн өмнө нэг найз минь надад ингэж хэлж байсан юм. Тэгэхэд би “Тэгвэл амьдралын утга учрыг бид хаанаас олох ёстой юм бэ?” гэж асууж байснаа санаж байна. Хариулт нь энгийн юм шиг хэрнээ хичнээн гүн утга учиртай зүйл болохыг тэгэхэд үнэндээ төсөөлөөгүй. Харин одоо би танаас асууя. Амьдралын утга учир гэж юу вэ? Энэ бол та бидний хэдэн долоо хоногийн туршид хэлэлцэж байгаа сэдэв. Хэлэлцэх бүртээ “амьдралд утга учир байх ёстой” гэсэн дүгнэлтэнд бид хүрдэг. Тэгэхээр энэ гариг дэлхийд та бидний ирсэн утга учир, зорилго гэж заавал бий. Та яагаад энд байна вэ? Миний энд оршин байх учир шалтгаан юу вэ? Байгаль дэлхийгээ судалж байхдаа та илүү их зүйлийг ойлгодог байх. Яагаад гэвэл  энэ дэлхий утга учир болон зорилгоор дүүрэн юм. Гайхалтай биш гэж үү? Хэрвээ би танд өвлийн ид хүйтэн өдөр “Орой найман цагт голф тоглохоор уулзацгаая” гэж хэлбэл та шууд л татгалзана. “Үгүй дээ, хэтэрхий харанхуй болчихно. Би тийм орой голф тоглож чадахгүй. Зун цаг байсан бол өөр шүү дээ” Бас та ингэж хэлж болох юм. “Нар жаргахаас хэдэн цагийн өмнө тоглож болох л юм” Тиймээ, хариултыг яаж өгөхөө та мэднэ. Яагаад гэвэл бид зуны цагт нар хэдийд жаргадгийг бас өвлийн цагт хэдийд харанхуй болдогийг мэддэг. Энэнд ч бас тогтолцоо бий. Бид энэнд л найдан түшиглэдэг. Энэ бол жилийн тодорхой нэг цаг хугацаанд давтагддаг байгалын үзэгдэл шүү дээ. Яагаад гэвэл өглөө эрт нар мандах, орой эрт харанхуй болох энэ бүх үзэгдэл улирлуудын тогтолцоон дээр суурилсан байдаг. Энэ бүгдийг мэддэг мэдэрдэг нь нэг талаар та далайчин байхтай адил. Далайчин тодорхой цагт боомт руугаа явахаар төлөвлөдөг. Эсвэл завиа эрэг дээр буулгаад завиныхаа ёроол юмуу их биеийг буддаг. Ер нь бидний бүх л амьдрал дэлхийн тогтолцоон дээр үндэслэсэн байдаг.