Please enter your username and email address. Get new password
Register Now
x
13 plays
Дэлхий ертөнцийг бүтээсэн Бүтээгчийн мөн чанар юу вэ? Length: Unknown Play From album: Дэлхий ертөнцийг бүтээсэн Бүтээгчийн мөн чанар юу вэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Дэлхийг бүтээсэн Бүтээгчийн мөн чанар юу вэ?

00

Тэнгэр огторгуйгаас цааш хэн нэгэн оршин байдаг болов уу? Та энэ талаар машиныхаа, гэрийнхээ, эсвэл ажлынхаа цонхоор харж байхдаа бодож байсан уу? Би яг одоо таныг тэнгэр өөд харахыг хүсье. Таны харж байгаа газраас тэнгэр цэнхэр өнгөтэй  харагдаж байна уу? Эсвэл бөөн бараан үүл нүүгэлтсэн хэвээр л байна уу? Ер нь хаанаас яаж харсан хөх тэнгэрээс цаашаа юу байгаа бол гэсэн бодол танд төрдөг нь гарцаагүй. Ихэнхи хүмүүсийн хувьд “Мэдээж, цаашаа эцэс төгсгөлгүй орон зай л байгаа шүү дээ” гэж хариулах байх. Тийм ээ, гэхдээ тэр орон зайнаас цааш юу байгаа бол? Манай дэлхийг учир утгатай болгодог ямар нэг зүйл бий болов уу? Бидний амьдарч байгаа дэлхийг хариуцан хянаж байдаг ямар нэг зүйл, эсвэл оршихуй гадаад ертөнцөд байгаа гэдэгт та итгэдэг үү? Бид яагаад амьд байгаагаа ойлгох гэж оролдож байгаа учир эдгээр асуултанд хариулах нь маш чухал. Та яагаад амьдарч байна вэ? Таны энд байгаагийн зорилго юу юм бол оо? Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр Таны энд байгаагийн зорилго дэлхий ертөнцийн зорилготой салшгүй холбоотой болохыг та олж харах болно. Орчлон дэлхийн эмх цэгц ба загвар бүтцийг хараад энэ нь зүгээр л нэг цаг хугацаа ба тохиолдлын үр дүн биш гэдгийг энэхүү нэвтрүүлгээр хэдэн долоо хоногийн турш ярьсаар байгаа билээ. Бидний биеийн уран нарийн зохион байгуулалт, байгаль дэлхийн үзэсгэлэн гоо, төгс төгөлдөр байдал нь зүгээр л нэг цаг хугацаа, дээр нь тохиолдлын үр дүн байж яавч таарахгүй ээ. Ор мөрөөр нь хөөж үзвэл дор хаяж бидэн шиг задлан шинжлэх чадвартай, чанартай оюун ухаан руу хөтлөх болно.