Please enter your username and email address. Get new password
Register Now
x
11 plays
Чухал асуулт: Та яагаад амьд байна вэ? Length: Unknown Play From album: Чухал асуулт: Та яагаад амьд байна вэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Чухал асуулт: Та яагаад амьд байна вэ?

00

Та өөрийгөө яагаад энд байна гэж бодож байна? Зүгээр л машины түгжрээнд биш, ер нь яагаад энэ дэлхий дээр байгаа юм бол? Та яагаад амьд байгаа юм бэ? Бидний олонх нь “Наадах чинь надад хариулахад ахадсан асуулт байна. Наадхыг чинь бодохтой манатай илүү олон асуудал байна. Дараа сарын байрны түрээсийн мөнгөө яаж олъё гэж байхад. “Би яагаад амьдарч байна?” гэнэ үү. Иймэрхүү тэнгэрийн асуулттай зууралдах цаг алга. Хийх юмгүй баячууд, эсвэл хоббитой хүмүүс л ийм юмаар оролдох байх. Миний өнөөдрийн асуудал наддаа хангалттай” гэнэ дээ. Гэсэн хэдий ч энэ асуултын хариултыг олох нь танд амин чухал юм шүү. Та “Үгүй ээ тийм биш. Маргааш өглөө дахин босохын тулд өнөөдрийнхөө идэх хоол, орох оронг яая гэж байхад. Гэвч яах гэж маргааш өглөө дахиад л босох юм бэ?” гэх байх. Эсвэл та “Тиймээ, энэ асуултыг би өөрөөсөө байнга асуудаг. Өдөр бүрийн утга учиргүй нэгэн хэвийн амьдарлаа хараад би заримдаа гайхдаг. Яагаад? Яагаад хийдэг юмаа дахин хийхээр өглөө бүр босдог юм бэ? Гэтэл надад хариулт алга. Би ч амиа хорлочих хүн биш л дээ. Хорлоод ч утга учир юу байна. Амьдралыг надад илүү сайн ойлгуулчих ямар ч номыг би олохгүй байна. Үнэнийг хэлэхэд эргэн тойрныхоо бүх хүнийг харвал амьдралыг арай илүү ойлгосон хүн ер алга. Тэгэхээр бид нар бүгдээрээ нэг ижил уралдаанд гүйж байгаа хархнууд/хулганууд гэсэн үг. Бид зөвхөн нэг тойрог дотроо яваад л байна, яваад л байна, яваад л байна, шинэ юм юу ч байхгүй. Энэ нь ууланд авирч байгаа хүмүүстэй адил. Уул байгаа учраас л хүмүүс авирч байгаа. Би яг л ийм зүйл хийж байдаг. Би өдрөөс өдөрт амьдарсаар, машинаараа ажилдаа очино, яалт ч үгүй гэр маань байгаа учир тэндээ эргээд л ирнэ. Өөр хийх юм юу байна вэ? Гэсэн ч, хүн гэдэг чинь амьтнаас ялгаатай, тийм биз дээ?