Please enter your username and email address. Get new password
Register Now
x
14 plays
Бурхан оршин байгааг нотлох бодит нотолгоо Length: Unknown Play From album: Бурхан оршин байгааг нотлох бодит нотолгоо

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бурхан оршин буйг нотлох бодит нотолгоо

10

Дэлхий дээрх зургаан тэрбум гаруй хүн өглөөг угтаж үдшийг үдсээр амьдарч байна. Тэдний зарим нь өглөө сэрэхгүй, хэзээ ч сэрэхгүй гүн нойронд автаж,  нөгөө ертөнц уруу одсон байдаг. Харин та энэ өглөө амьд сэрүүн байна. Яагаад амьд байна вэ? Бас яагаад энэ амьдралд оршин байна вэ? Энэ тухай өөртөө та тайлбарлах гээд оролдож үзсэн үү? Үнэндээ ихэнхи хүмүүс яагаад амьд байгаагаа бодож үзээгүй байдаг. Энэнтэй холбоотой би нэг түүх ярья л даа. Дунд сургуульд бидэнд Франц хэлний хичээл ордог байлаа. Энэ хичээлийн үеэр сурагчид франц хэл дээр уншсан зүйлээ дүгнэн ярилцдаг байв. Бид оюун ухаанаа уралдуулан хэрдээ л хичээгээд байхад багш нэг л асуултыг тавьж биднийг үнэндээ залхаадаг байж билээ. Тэрний дандаа асуудаг тэр асуулт бол францаар “Pourqui?” байсан. Бид энэ асуултыг үзэн яддаг байлаа! Учир нь энэ асуулт муухан мэддэг Франц хэлээрээ нарийн ярвигтай хариултуудыг хэлэхийг биднээс шаарддаг байв. Тэр асуултыг орчуулбал “Яагаад?” гэсэн үг. Бид энэ асуултыг үнэхээр үзэн яддаг байв. Яагаад гэвэл хариулахад хамгийн хэцүү асуулт байсан болохоор тэр. Толгойгоо гашилтал бодож, бодсон зүйлээ оновчтой тайлбарлахын тулд яггүй хэлний чадвар шаардана. Тиймээс багшийг энэ асуултаа тавих үед бид дургүйцлээ үзүүлдэг байсан юм. Тийм ээ, “Яагаад…?” гэдэг асуултууд хариулахад хамгийн хэцүү. Харин энэний оронд “Яаж..?” гэсэн асуулт нь хамаагүй амар.