Please enter your username and email address. Get new password
Register Now
x
9 plays
Бурхан хэн блохыг бусад шашинууд бидэнд хэлж өгч чадах уу? Length: Unknown Play From album: Бурхан хэн блохыг бусад шашинууд бидэнд хэлж өгч чадах уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бурхан хэн болохыг бусад шашинууд бидэнд хэлж өгч чадах уу?

00

Дэлхийг сансраас хараад энэ жижигхэн гарагийг эзэгнэгч хүний амьдралын утга учир юу болохыг мэдэх нь тун хэцүү. Тиймээс л бид энэ  сэдвээр хэдэн долоо хоногийн туршид ярилцсаар ирсэн. Яг одоо бол миний санаанд нэгэн дуулалт жүжиг бууж байна. Энэ  жүжигт “Дэлхий минь зогсооч, би буумаар байна” гэж гардаг. Нэг танил маань хэдэн жилийн өмнө энэ жүжгийн зохиолыг бичсэн юм л даа. Дэлхий минь зогсооч, би буумаар байна! Би зүгээр л эндээс буумаар байна! Буумаар байгаа нэг шалтгаан нь “Дэлхийгээс буугаад, хажуугаас нь харвал ямар зорилготой оршин тогтнодгийг нь мэдэх ч юм билүү!” Олон хүн “Өөрийн амьдралаа ямар учиртай, юу болоод байгааг харж болдогсон бол дуртайяа дэлхийгээс буугаад харахсан” гэж бодох нь ойлгомжтой. Тэгвэл “Амьдралын утга учир юу вэ?” гэдэг асуултад хариулахын тулд амьдралыг хөндлөнгөөс нь харвал болох юм шиг. Тийм учраас л амьдралын утга учрыг олох цор ганц зам бол ертөнцөөс гараад гадна талаас нь ажиглах юм байна гэдэг санааг би тантай хэдэн долоо хоногийн турш ярьсаар байна. Эмх цэгц, загвар бүтцийн оргил болсон энэ дэлхийн цаана оршдог, амьд ертөнцийн эзэн Хамгийн Дээд Нэгэн, хувь чанарт оюун ухаан оршин байдаг бол бидний энд байгаагийн зорилгыг хэлэхээр бидэнтэй харилцахгүй гэж үү. Бид энэ талаар ярьж байна. Олон хүн Буддаг Хамгийн Дээд Нэгэний үгийг дамжуулж чадах нэгэн гэж үздэг тухай өмнөх нэвтрүүлгээр бид ярьсан. Гэхдээ Буддагийн амьдралыг нягталж, судалж үзэхэд тэр хэзээ ч хувь чанартай, биетээр оршдог Хамгийн Дээд Нэгэнд үнэндээ итгэж байгаагүй гэдгийг ойлгож авсан.