Please enter your username and email address. Get new password
Register Now
x
14 plays
Бурхан гэж хэн, ямар болох талаар хэн бидэнд хэлж өгч чадах вэ? /2-р хэсэг/ Length: Unknown Play From album: Бурхан гэж хэн, ямар болох талаар хэн бидэнд хэлж өгч чадах вэ? /2-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бурхан гэж хэн бэ? 2

00

Амьдралын утга учир юу вэ? Ер нь амьдрал ямар зорилготой юм болоо? Миний бүх зүйл ингэхэд хаашаа яваад байна вэ? 60, 70, 80-н жил энэ дэлхий дээр амьдраад дараа нь би хаачих юм болоо? Тийм ээ, энэ бол бидний хэдэн долоо хоногийн турш ярилцаж байгаа сэдэв. Амьдралын утга учрын талаар хүмүүс янз бүрийн санаа бодолтой байдаг тухай бид өмнө нь ярьсан. Ихэнх хүмүүс энэ асуултанд өөрсдийнхөө хэрхэн яаж амьдарч байгаа байдлаараа хариулдаг. Зарим хүний хувьд харамсалтай нь зөвхөн мөнгө л олох гэж амьдарна. Харин зарим нь өөрийн гэсэн бахархалтай, хийж бүтээсэн зүйлтэй, үнэ цэнэтэй амьдрах ёстой гэж итгэдэг учраас тийнхүү хичээж амьдардаг. Гэтэл нэг хэсэг нь зүгээр л баяр хөөрийг эдлэх гэж амьдрах жишээтэй. Тэгэхээр энэ бүгдээс дүгнэлт хийгээд үзэхэд бид ер нь хэрхэн яаж амьдарч байгаа арга ухаанаараа л энэ асуултанд аль хэдийн хариулж байдаг байх нь. “Би ер ямар учраас энд байгаа юм болоо?” гэсэн асуулт танд хааяа төрдөг нь ойлгомжтой. Юуны өмнө хүн амьдрахын тулд ямар нэг арга замыг заавал сонгох ёстой байдаг. Тэгээд тэдгээр сонголтууд нь энэ асуултад хариулах үй түмэн хариултуудыг бий болгож байдаг. Та надтай санал нийлж байна уу? Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ бол бид зүрх сэтгэлийнхээ гүнд “Өө, ингээд л болоо юу? Сайн боловсрол эзэмшинэ, сайхан ажилд орно, үр хүүхдүүдтэй болно. Тэд маань үргэлжлүүлээд сайн боловсрол эзэмшинэ, сайхан ажилд орно, бас л үр хүүхдүүдтэй болно… гэх мэтээр амьдрал нэгэн хэвээр хөвөрнө.