Please enter your username and email address. Get new password
Register Now
x
22 plays
Бурхан гэж хэн, ямар болох талаар хэн бидэнд хэлж өгч чадах вэ? /1-р хэсэг/ Length: Unknown Play From album: Бурхан гэж хэн, ямар болох талаар хэн бидэнд хэлж өгч чадах вэ? /1-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бурхан гэж хэн бэ? 1

00

“Та яагаад амьд байна вэ?” Бид энэ асуултын талаар нэвтрүүлгийн туршид ярьж байгаа билээ. Энэ асуулт үнэхээрийн амин чухал учраас та хичээнгүйлэн тунгаан бодох хэрэгтэй гэдгийн өмнөх дугаартаа бид ярилцсан. Тэгэхээр яагаад байшин худалдан авч байгаа, яагаад энэ ажлыг хийхээр сонгон авсан нь маш чухал байдаг. Гэтэл “Та ер нь яагаад амьдраад байгаа юм бэ” гэдэг асуултанд хариулт олох нь үүнээс ч илүү чухал юм шүү. Бидний олонх нь “За би мэдэхгүй ээ. Би яагаад амьд байгаагаа мэдэхгүй байна. Энэ асуултанд хариулаад өгөх хүн ч олдохгүй юм шиг байна” гэнэ. Гэтэл амьд байгаль, тэнгэрт дүүлэн нисэх шувууд, араатан амьтдын хэрхэн амьдарч байгааг харахаар энэ бүхэнд агуу их зорилго агуулагдаж байгааг өөрийн эрхгүй мэдэрдэг. Тариан түрүү боловсорч гүйцээд хураалтанд бэлэн болох хүртэл нарны гүйцэтгэх үүрэг ямар нарийн, тэнцвэртэй явагддагийг харах үнэхээр гайхамшигтай. Энэ бүхэнд юутай нарийн эмх цэгц, загвар бүтэц байгааг ухааран харах бүр үүнийг бүтээсэн Хэн Нэгэн, эсвэл “ямар нэг зүйл” байгаа нь гарцаагүй юм шиг. Наад зах нь бид биеийнхээ бүтэц, үйл ажиллагааг ажиглахад л ямар их эмх цэгц, ур ухаан, бүтэц, зорилго байгааг олж хардаг. Эргэн тойрны бүх юмс утга учир, зорилго, шалгаантай оршин байгааг бид хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн мөртлөө ганцхан өөрсдийнхөө яагаад амьдраад байгаа шалтгааныг харж чаддаггүйгээ хүлээн зөвшөөрдөггүй. Би яагаад амьд байгаагаа, хүн ер нь яагаад амьдардгийг бид харж чаддаггүй. Яаж олж мэдэх учраа ч олдоггүй. Би зөвхөн “Орчлон ертөнцийг анх яагаад бүтээснээ мэдэх ямар нэг “Хүч”, эсвэл “Ямар нэг зүйл” ертөнцийн ард байх л ёстой гэж” гэдгийг л мэднэ. “Нэг эст амёб хэрхэн амьд оршихуй болж хувирсныг Хувьслын онол тайлбарлаж чадахгүй гэдгийг би сайн мэдэх болсон. Мөн агуу тэсрэлтийг “Юу” эсвэл “Хэн” өдөөснийг/хийснийг Агуу тэсрэлтийн онол тайлбарлаж чадахгүй гэдгийг ч мэднэ. Дэлхийн гарал үүслийг хувьслын онолууд тайлбарлаж чадна гэж хэлж үнэндээ чадахгүй гэдгийг нь ч би сайн мэдэж байна.