Please enter your username and email address. Get new password
Register Now
x
10 plays
Бурхан байгааг нотлох маргашгүй нотолгоо /2-р хэсэг/ Length: Unknown Play From album: Бурхан байгааг нотлох маргашгүй нотолгоо /2-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бурхан байгааг нотлох маргашгүй нотолгоо 2

00

Амьдралын утга учир юу вэ? Үнэндээ амьдрал ямар утга учиртайг олж мэдэх нь олон хүмүүст бэрхшээлтэй байдаг. Гэвч та нэг алхам ухраад дэлхийг ажиглан харвал ямар их утга учир, эмх цэгц, зорилгыг агуулж байгааг нь олж харах болно. Тиймээс ч бид энэ талаар хэдэн долоо хоногийн турш ярьсаар байгаа. Та наад зах нь шавьжны ертөнцийг харвал ер бусын гайхалтай тэнцвэртэй, эмх цэгцтэйг нь олж харна. Далайн түрлэгт сарны нөлөөлдөг нөлөө нь ямар эмх цэгцтэй, нарийн гээч. Дэлхийн усны эргэлтийн тэнцвэртэй байдлыг аваад үзье л дээ. Ус бороо болон доош бууна, харин далай тэнгисээс ус ууршин эргээд дээш хөөрнө. Дэлхий анхнаасаа л онцгой бүтэц, зорилго, эмх цэгцтэй бүтээгдсэнийг эдгээр ер бусын үзэгдлүүд батлан харуулдаг. Бид дэлхий ертөнцийн үүсэл гарлыг тайлбарлахдаа хувьслын онолыг ашиглаж ирсэн нь өөрөөр тайлбарлах боломжуудыг хаасан байгаа юм. АМЬТНЫ АЙМГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ бүтээлдээ Дарвин хувьсал бол ямар нэгэн Хүч, эсвэл ямар нэгэн Бодгалийн бүтээсэн анхдагч үрийг илүү боловсронгуй болгон хөгжүүлсэн үйл явц юм гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Та дэлхий ертөнцийн эмх цэгц болон уялдаа холбоо, бидэнд байдаг хүн шинж, Цаашлаад биднийг байгаагаасаа илүү өндөр түвшинд амьдрахыг шаарддаг мөс чанрын луужин зэрэг маргашгүй орчны нотолгоог хараад “энэ ертөнцийн ард оюун ухаанлаг, хүн шинжтэй нэгэн зүйл байгаа гэдэг нь маргашгүй” хэмээн Эйнштейны хэлсэн дүгнэлттэй санал нийлэх байхаа. Тийм ч учраас би нэвтрүүлгээрээ  тантай энэ тухай л ярьсаар байгаа билээ.