Please enter your username and email address. Get new password
Register Now
x
14 plays
Бурхан байгааг нотлох маргашгүй нотолгоо /1-р хэсэг/ Length: Unknown Play From album: Бурхан байгааг нотлох маргашгүй нотолгоо /1-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бурхан байгааг нотлох маргашгүй нотолгоо 1

00

Амьдралд утгатай зүйл гэж байна уу? Энэ амьдралд үнэндээ ямар ч утга алга. Энэ дэлхий бол зүгээр л хэдэн тэрбум жилийн тэртээх уг гарал нь мэдэгдэхгүй атомын тэсрэлтийн үр дүн. Үгүй бол хаа нэгтээ намган дотор байсан нэг эст амёбоос үүссэн. Эсвэл хувьслын үр дүн. Эсвэл ямар нэгэн бодисын задрал. Өнгөрсөн хугацаанд дэлхий ертөнцийн үүслийн талаар хүмүүс нэг иймэрхүү тайлбарыг л сонссоор ирсэн. Буруу ташаа тайлбаруудаас болоод дэлхийн өнцөг булан бүрт амьдралд учир утга бий эсэхэд эргэлзэж, цөхөрч будилсан олон хүмүүс байх болсон. Тиймээс нэгэн поп дуунд “Ингээд л болоо юу?” Бидний амьдралдаа хийдэг зүйлс ердөө л энэ үү? Идэж уух, өмсөж зүүх, унтаж босох, тэгээд л үхэх… Амьдралд энэнээс илүү утга учир байхгүй гэж үү?” гэж өгүүлэгддэг. Тэгэхээр дэлхий ертөнцийн үүсэл гарал, утга учир гэж юу болохыг мэдэхгүйгээсээ болж амьдралд төөрч будилсан бидний олонхи нь “Амьдрал ингээд л боллоо” гэсэн дүгнэлтийг хэдийнэ гаргачихсан байна. Хэрвээ та ч бас ийм дүгнэлтэд хүрчихээд яахаа мэдэхгүй явж байгаа бол түр азнаарай. Хэдэн долоо хоногийн турш энэ нэвтрүүлгээр ярьж байгаа сэдэв бол “Амьдрал ингээд л болоо юу?” Өнөөдөр ч мөн үргэлжлүүлэн ярих болно. Тэгэхээр дэлхий ертөнц бол атомын тэсрэлтийн үр дүн биш гэдгийг баталсан нотолгоонууд байгаа талаар бид ярилцаж байгаа.