Please enter your username and email address. Get new password
Register Now
x
22 plays
Бидний биеийн тогтолцоо болон загвар /2-р хэсэг/ Length: Unknown Play From album: Бидний биеийн тогтолцоо болон загвар /2-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Биеийн тогтолцоо ба загвар 2

11

Дэлхий ертөнцөд олон гайхамшигтай зүйл бий. Харин тэрний үзэсгэлэнт тогтоц, өнгө будгийн төгс хослолыг бид нүдээрээ үзэж харсан тохиолдолд л дуу алдан гайхан биширдэг. Хэрвээ хорвоо ертөнцийг тольдож харах нүд гэдэг эрхтэн бидэнд байдаггүй байсан бол байгалийн сайхныг хэзээ ч ингэж мэдрэхгүй байсан биз ээ. Тэгвэл хараа сонсгол, амтлах үнэрлэх зэрэг мэдрэхүйн эрхтний төрөлхийн болон олдмол бэрхшээлтэй хүмүүст амьдрал утга учиртай байж чаддаг болов уу? Та энэ талаар бодож байсан уу? Миний санахад тэд жаргал зовлон, баяр гунигийг амталж насан эцэслэтэлээ энэ дэлхийд амьдрахыг хүсдэг. Тэгэхээр амьдралын утга учир гэж чухам юу вэ? Бид яагаад энд байна вэ? Энэ бол та бидний ярилцаж байгаа сэдэв. Өмнөх нэвтрүүлгээ эргээд нэг товчхон санацгаая. Дэлхий ертөнцөд бидний амьдарч байгаа шалтгаан бас оршин байгааг тайлбарлах ямар нэгэн түлхүүр байгаа юу гэж асуусныг та санаж байгаа байх. Бас бидний зүрх 2 минут тутамд цусыг бүх биеэр эргэлдүүлдэг талаар ч ярилцсан. Тэгвэл энэ бүхэн дэлхий ертөнцөд хаашаа ч харсан үнэн хаа нэгтээ оршин байгааг, бас хаа саагүй утга төгөлдөр бүхий зүйл бийг бидэнд харуулж байна. Би танд энийг нэг жишээгээр тайлбарлах гээд үзье. Та яг одоо толинд өөрийн нүд рүүгээ хараад зовхиндоо хүрээд үз.Тэгээд долоовор хуруу болон эрхий хуруугаараа зовхиноосоо жаахныг бариад бага зэрэг тат. Ямар зөөлөн, уян хатан болохыг нь та харж байна уу? Яг л сунаж агшдаг уяа шиг байгаа биз. Тиймээс л та энэ ертөнцийг харж чадаж байна. Та өөрийгөө хүчлэн байж зовхио нүднээсээ салгая гэж тунгаан бодох ч шаардлаггүй. Бас “Би харахын тулд зовхио нүднээсээ салгах хэрэгтэй” гэж өөртөө хэлэх бүр ч шаардлагагүй.