Please enter your username and email address. Get new password
Register Now
x
23 plays
Бидний биеийн тогтолцоо болон загвар /1-р хэсэг/ Length: Unknown Play From album: Бидний биеийн тогтолцоо болон загвар /1-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Биеийн тогтолцоо ба загвар 1

00

Энэ дэлхийг орхисны дараа танд юу тохиолдох бол? Хүмүүс дэлхийд амьдарч байх үедээ юу хийх, хэрхэн амьдрах тал дээр их л санаа тавьдаг хэрнээ харин энэ дэлхийгээс явах  үедээ дараа нь чухам юу болохыг яагаад төсөөлдөг ч үгүй юм болоо? Бид үхэж байхдаа хүмүүсийн боддог шиг ор мөргүй алга болдог юм болов уу? Эсвэл бидний оюун бодолд байдаг хэн ч хэлж үл чадах тэрхүү төсөөллийн дагуу үргэлжилсээр байх уу? Хачин юм шүү. Энэ асуултын хариуг өнөөг хүртэл хэн ч олоогүй л байна. Олон хүн нэгэнт л үхэж үрэгдэж энэ ертөнцөөс арчигдахаас хойш амьдралд ер нь ямар утга учир байгаан бэ гэдэг. Та ч бас ингэж бодож байж болох. Тэгвэл би танаас дахиад асууя. Амьдралын утга учир гэж юу вэ? Миний, таны энд оршин байгаагийн учир үнэхээр юу юм болоо?.. Бид энэ л сэдвээр өнгөрсөн хугацаанд ярилцсаар ирсэн. Өнөөдөр ч мөн ярилцах болно. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногт амьдралын утга учир чухам юу болохыг ойлгоход тусалж болох ямар нэгэн түлхүүр энэ дэлхийн хаа нэгтээ байгаа эсэх талаар хэсэг ярилцаад орхисон байгаа. Энэ бол үнэндээ дуусашгүй сэдэв. Тэгэхээр бидний дэлхий үнэхээр гайхалтай байгаа биз. Хэрвээ та гараа аваад цээжнийхээ төвд тавихын бол жигд хэмтэй нэгэн цохилтыг мэдрэх болно. Энэ бол таны зүрхний цохилт гэдгийг та мэдээж надаар хэлүүлэлтгүй мэдэх хойно. Харин таны тэр бүр мэдэхгүй зүйлсийн талаар одоо би ярихыг хүсэж байна. Тэгэхээр зүрх  гэдэг эрхтэн 24 цаг тутамд 100,000 удаа цохилдог байх. Энэ цохилт бол таны оролцоогүй хийгддэг үйл явц. Таны амьдралын 70 эсвэл 80 жилийн туршид зүрх энэхүү булгилах мэт цохилтоо хийсээр л байдаг. Харин хэн ч энийг тайлбарлаж чаддаггүй. Цахилгаан цэнэг гэж юу болохыг та мэднэ, гэхдээ  зүрх гэх бидний хамгийн чухал эрхтэний цэнэг хаанаас ирдэгийг сайн мэдэхгүй байх.