Please enter your username and email address. Get new password
Register Now
x
14 plays
Бидний зөв буруу мэдрэмж хаанаас ирдэг вэ? Length: Unknown Play From album: Бидний зөв буруу мэдрэмж хаанаас ирдэг вэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бидний зөв буруу мэдрэмж хаанаас ирдэг вэ?

00

Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак нас барахаасаа арваад хоногийн өмнөөс ихэд цонхийсон цагаан царайтай явах болжээ. Учир нь нэг найзынх нь гэрт байсан тэрний гипсэн цээж баримал гэнэт нурж унасныг тэрээр сонссон юмсанж. Тэр ч байтугай “Би удахгүй энэ ертөнцөөс явна” гэж өөрөө ярьж байсан гэдэг. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзэж байлаа. Харин тэрнийг сайн мэдэх ойр дотны хүмүүс нь Борис сүүлийн үед уруу царайтай явах боллоо. Үйлс нь бүтэмжгүй байгаа юм байх даа гэхээс өөр таамагийг дэвшүүлж чаддаггүй байв. Харин Борис Пастернак тэрний гипсэн цээж баримал хагарч унаснаас яг арав хоногийн дараа нас баржээ. Нэг үгээр хэлэхэд тэрэнд сэтгэл санааг нь гутранга байдалд оруулж, доройтуулах муу мэдрэмж төрөөд байсан хэрэг. Энэ бол хүн төрөлхтний сайн мэдэх нэгэн яруу найрагчын бодит түүх. Тэгэхээр танаас яг одоо миний асуухыг хүсч байгаа зүйлс юу вэ гэвэл дээрх түүхэнд өгүүлсэн шиг сайн муу, зөв буруу мэдрэмж хүмүүс бидэнд хаанаас ирдэг юм бол оо? Энэ амьдралын утга учир үнэхээр юу вэ? Хэзээ ч дуусахгүй үргэлжлэх энэ амьдралын утга учрын талаарх эдгээр асуултууд танд нэг зүйлийг бодогдуулж байгаа нь лавтай. Тэгэхээр бид энэ дэлхийд ямар нэгэн утга учир байгаа эсэхийг мэдэхийн тулд хорвоо ертөнцийг тольдсоор л байна шүү дээ. Тиймдээ ч өнөөдөр бидний нээсэн нэг зүйлд ч гэсэн утга учир оршсоор байгаа юм. Цусны эргэлтэнд ч, булчингийн системд ч, зүрхний үйл ажиллагаанд ч, гараг эрхэс болон тэрний тойрог хөдөлгөөнд ч, нар мандаж жаргахад ч, дэлхий тэнхлэгээрээ эргэхэд ч, хаашаа ч харсан тогтолцоо болон загвар байгааг баталсан дүүрэн баталгааг бид олж хардаг.