Please enter your username and email address. Get new password
Register Now
x
9 plays
Бидний яагаад энд байгааг нотлох түүхэн баримт байна уу? Length: Unknown Play From album: Бидний яагаад энд байгааг нотлох түүхэн баримт байна уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бидний яагаад энд байгааг нотлох түүхэн баримт байна уу?

00

Дэлхийгээс салахгүйгээр, амьдралаас холдохгүйгээр, орчлонгоос тасрахгүйгээр, сансар огторгуйн цаана очихгүйгээр яаж тэнд оршигч Нэгэнтэй уулзаж, яагаад энд байгаа тухайгаа бид Түүнээс мэдэж авч болох вэ? Байгаль дэлхий эмх цэгц, утга учир, зорилготойг би хараад ойлгодог. Энэ ертөнцийн цаана нэг оюун ухаан заавал байх ёстой. Хүн биднийг бүтээхийн тулд тэр оюун ухаан хүн чанарыг агуулсан байх ёстой. Тиймээс ертөнцийн ард Хамгийн Дээд Нэгэн л оршин байх ёстой.” Эрхэм сонсогч тантай би нэвтрүүлгийн дугаар бүртээ энэ тухай ярилцаж байгаа. Таны хувьд амьдралын утга учир юу вэ гэсэн асуултад хариулж болох ч, та бол надтай л адилхан хүн. Та зүгээр л өөрийн бодлоо хэлж байна. Та Буддатай адил хүн. Та юмыг ямар өнгөөс харж байна тэрнийгээ л хэлж чадна. Та Мухаммедтэй адил хүн. Та өөрийн оюун бодол, туршлага, дотоод ертөнц, туршлагаас үүдэлтэй хариултыг л хэлж чадна. Та бол бусад хүмүүс юу гэснийг дамжуулах гэж оролдож байгаа Хинди шашинтнуудтай л адил хүн. Гэвч тэд болоод бидний хэн ч энэ дэлхийгээс явж байгаагүй. Өнөөдөр бидний хэн нь ч хүн төрөлхтний хүрч чадсан сансар огторгуйн хамгийн цаад хязгаараас цааш гарч үзээгүй. Будда, Мухаммед гээд өөрсдийгөө Бурхан адил тунхагласан хүмүүсийн хэн нь ч Хамгийн Дээд Нэгэний орших газарт хүрээд буцан ирж, Түүний төлөвлөгөөг бидэнд дамжуулж хэлээгүй. Тэдний хэн нь ч Хамгийн Дээд Нэгэн оршин байдгийг бодитой, нүдэнд харагдаж гарт баригдах нотолгоогоор нотлоогүй. Эдгээр асуултын хариултыг өнөөдөр хүн төрөлхтөн хайж, асууж байна.