Please enter your username and email address. Get new password
Register Now
x
17 plays
Бидний эргэн тойрон буй дэлхийн тогтолцоо болон загвар Length: Unknown Play From album: Бидний эргэн тойрон буй дэлхийн тогтолцоо болон загвар

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бидний эргэн тойрон буй дэлхийн тогтолцоо ба загвар

00

Өнгөрсөн үеийн Дэлхий өнөөдрийн бидний мэддэгээс үлэмж ялгаатай. Маш өндөр температурын үйлчлэл дор бүхий л дэгдэмхий бодисууд ууршжээ. Дэлхий нь эхлээд хэлбэргүй, агаар мандалгүй, нарыг жигд бус хурдтайгаар тойрон эргэдэг хатуу, бөөн юм байжээ. Дэлхийн үүслийн тухай бидний нийтлэг ойлголт нэг иймэрхүү байдаг. Харин энэ нь туйлын үнэн мөн болов уу? “Бидний амьдардаг гараг ертөнцөд  утга учир бий” гэж би нэвтрүүлэг бүртээ ярьсаар байгаа. Тиймдээ ч эргэн тойронд үзэгдэх үзэгдэл хийгээд дэлхийн бодис бүхэнд утга учир оршин байгаа эсэхийг харах гэж хичээн энэ дэлхийг нягтлан шалгасаар л байна. Тогтолцоо болон загвар байдаг гэсэн гайхалтай их баталгааг өмнөх нэвтрүүлгээр нээн ярилцсныг та санаж байгаа байх. Ямар нээлт байсан бэ гэхээр дэлхий нарыг тойрч байгаа тойргийн дагуу ар араасаа цуврах улирлуудын талаар бодож болно. Эсвэл дэлхий өөрийн тэнхлэгээрээ эргэдэгчлэн бид өдөр шөнийн талаар бодож болох. Химийн ангийн оюутны хамгийн их сэтгэлийг нь хөдөлгөх зүйл бол бидний элемент гэж нэрлэдэг тэр зүйл. Манай дэлхийг ямар элемент бүрдүүлдэг болохыг хүн төрөлхтөн бүр эртнээс тодорхойлохыг оролдож ирсэн байдаг. Гераклитус шиг эртний философичид түүхий жагсаалт ч гаргасан байх жишээтэй. Тэр хөрс, агаар, гал, ус… Энэ бол манай дэлхийд байгаа бүх зүйлс бүтсэн үндсэн элемент юм гэж хэлжээ. Хэдэн зууны туршид философид суурилсан тайлбар байсан учраас философичид ийм төрлийн онолыг дагасан байдаг. Мэдээж бид орчин үеийн шинжлэх ухаанаар харвал тэдгээр элементүүд дэлхий бүтсэн үндсэн элемент огт биш гэдгийг амар мэдэж болно. Тухайлбал, утаа эсвэл гал өөрөө чичиргээ болон утааны холбоосоос бүтсэн байдаг. Хөрс мэдээж материал боловч хэдэн мянган бодис, маш их хэмжээний өөр өөр элементүүдээс бүрддэг. Агаар голчлон хүчилтөрөгч болон азотоос бүрдэнэ. Харин ус нь хүчилтөрөгч болон устөрөгчийн нэгдэл байдаг. Тиймээс хөрс, агаар, гал, уснаас илүү үндсэн элементүүд байгааг та одоо харж байна. Бүгдээрээ ямар нэгэн химийн үйл явцаар цаашид задлан шинжлэгдэж болохгүй бодисын элементийг тогтоох гэж оролдъё л доо. Эрдэмтэд үүн дээр үндэслээд тодорхой хэдэн элементүүдийг томъёолж эхэлсэн байдаг. Тэр бол устөрөгч шиг элементүүд, хүчилтөрөгч шиг элементүүд, нүүрстөрөгч шиг элементүүд, радий шиг элементүүд, уран шиг элементүүд юм. Эдгээр элементүүдийг эрдэмтэн судлаачид манай дэлхийг бүтээж байгаа үндсэн элементүүд гэж хэдийнэ бүртгэсэн.