Please enter your username and email address. Get new password
Register Now
x
24 plays
Бидний Бүтээгч бидэнтэй харилцаж байсан болов уу? /2-р хэсэг/ Length: Unknown Play From album: Бидний Бүтээгч бидэнтэй харилцаж байсан болов уу? /2-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бидний Бүтээгч бидэнтэй харилцаж байсан болов уу? 2

00

Бид яагаад амьдарч байна вэ? Та яагаад амьд байна? Таны амьдралын зорилго юу вэ? Та юуны төлөө энд оршин байна вэ? Эдгээр асуудтанп ихэнх хүмүүс “Мэдэх юм алга” гэж хариулах байх. Үнэндээ олон хүн “Амьдралд угаасаа бараг утга учир байхгүй юм чинь бид мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ” л гэнэ. Гэсэн хэдий ч дэлхий ертөнцөд агуу их эмх цэгц ба зорилго байгааг бид цаанаасаа л хүлээн зөвшөөрөөд байдаг. Оддын тогтмол орбит, гараг эрхэсийн тойрог хөдөлгөөн, хүний тархины үйл ажиллагаа, тэр дундаа бидний тархины энгийн үйлдэл болох шүүн тунгаах, ойлгож ухаарах чадварыг хар л даа. Хүн төрөлхтөн техник технологийн агуу дэвшилд хүрсэн ч хүний тархины наад захын энэ үйлдлийг хийх чадвартай компьютерыг бүтээж чадаагүй. Энэ бүхнийг харахад л дэлхий ертөнц нь ямар ер бусын эмх цэгц, зорилго, бүтэцтэй болохыг бид ухаардаг. Дэлхий ертөнцийг бий болгосон гэнэтийн тэсрэлтийн талаар хүмүүс олон зүйл ярьдаг. Гэхдээ сохор азаар, эсвэл тохиолдлоор энэ бүхэн үүссэн гэвэл дэндүү уран нарийн, ярвигтай бүтэцтэй биш гэж үү? Агуу тэсрэлт, хувьслын онолтой харьцуулбал тэдгээрээс хамаагүй илүү, бие даасан, зорилго бүхий төлөвлөгөө, уран нарийн загвар бүтцийг агуулсан нэгэн оюун ухаан байгааг бид мэдэрдэг. Дэлхий ертөнц болон хүний үүсэл гарлын талаар эрдэмтэн судлаачдийн тайлбарладаг тайлбараас хамаагүй илүү тайлбар байх л ёстой. Тиймээс бид энэ бүхний цаана ямар нэг Дээд Нэгэний оршин байгааг гэрчлэх орчны дагалдах нотолгоонууд үй олноороо байгаа гэсэн нэг дүгнэлтэнд хүрсэн. Магадгүй олон хүн “За, тийм Хамгийн Дээд Нэгэн байгаа бол Тэр ямар нэг арга замаар бидэнтэй харилцахыг хичээхгүй гэж үү?” хэмээн асуух байх. Тэгэхээр би юу гэх гээд байна вэ гэвэл, алс тэртээд ямар нэгэн Оюун Ухаант Оршигч үнэхээр байгаа бол, ялангуяа биднийг бүтээсэн юм бол, Тэр бидэнд үүнийгээ хэлнэ гэж та бодохгүй байна уу?