Please enter your username and email address. Get new password
Register Now
x
9 plays
Бидний Бүтээгч бидэнтэй харилцаж байсан болов уу? /1-р хэсэг/ Length: Unknown Play From album: Бидний Бүтээгч бидэнтэй харилцаж байсан болов уу? /1-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бидний Бүтээгч бидэнтэй харилцаж байсан болов уу? 1

00

Та гадаад ертөнцөөс ямар нэгэн дохио хүлээн авч байв уу? Хачирхалтай асуулт асууж байгаад минь уучилаарай. Гэхдээ би таныг “Намайг ямар долгион дээр тааруулсан юм болоо?” гэж асууж байгаагаар төсөөлж байна. Иймэрхүү яриа зөндөө байдгийг та мэднэ. Бид заримдаа хошигнох дуртай. Зарим үед гадаад ертөнцөөс ирсэн дохионы талаар нууцлаг, учир битүүлгээр шивнэлддэг. Миний асуулт юу вэ гэвэл, та Бурхан буюу Бүтээгч оршин байдгийг батлах ямар нэг дуу хоолойг гадаад ертөнцөөс сонсож байсан удаа байна уу? Энэ асуулт хүн төрөлхтнийг хэдэн зууны туршид гайхшруулсаар ирсэн. Тэд Бурхан, Дээд Нэгэн оршин байдагт итгэх олон шалтгааныг харсан байдаг. Тэр Бүтээгч хэзээ нэгэн цагт бидэнтэй харилцахыг оролдож байсан эсэхийг тэд эрэн хайдаг байсан. Улиран одсон он жилүүдэд янз бүрийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гадаад ертөнцтэй харилцсан тухайгаа, тэр Бүтээгч хэн болохыг мэддэг талаараа илэрхийлж ирснийг та сайн мэднэ. Тэд Түүний мөн чанарыг ойлгосон гэдэг. Харин Түүнтэй харилцсан тэр хүмүүсийн харилцаанууд олон янзаар болсон нь ойлгомжтой. Үүнтэй холбогдуулж нэгэн жишээг хуваалцъя. Эртний Грекийн яруу найрагч, зохиолч Гомерийн (Homer) зохиолоос иш татахад: Тэрээр МЭӨ 900 онд Бурхан диваажинд хэрхэн ярьж байгааг дүрслэн бичсэн байдаг. Зохиолд ингэж бичжээ: “Зевс үхэшгүй мөнх бурхдад хандан ‘Хүмүүс өөрсдийн бузар муугаасаа болж зовлон амсчихаад биднийг үүндээ буруутгаад байдаг нь ямар гаслантай вэ'”Тэгэхээр үүнээс бид Дээд Нэгэн болох Зевс Бурхан бусад бурхаддаа хандан хүмүүсийн талаар хилэгнэн уурлаж байгааг харж болно.