Please enter your username and email address. Get new password
Register Now
x
82 plays
Бид онцгой бөгөөд бусад хүмүүс үүнийг ойлгохыг бид хүсдэг Length: Unknown Play From album: Бид онцгой бөгөөд бусад хүмүүс үүнийг ойлгохыг бид хүсдэг

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бид онцгой бөгөөд хүмүүс үүнийг ойлгоосой гэж хүсдэг

20

Яарвал даарна гэсэн нэг үг байдаг. Гэхдээ бид өнөө цагт бүх зүйлтэй уралдан яарч амьдарч байна. Харин бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа байдгийг олонхи маань мартчихсан яваа. Ингэхэд би таны хаана байгааг тааварлах гээд оролдъё. Та одоо машинаа бариад, улаан гэрэл асаж дуусахыг хүлээн хаазлан зогсож байна уу? Эсвэл хаашаа ч юм яаран машинаа жолоодсоор явна уу? Та ямар учраас энэ цагт энэ газар байна вэ? Энэ бүхний утга учир юу вэ? Магадгүй та “Уучлаарай, энэ чинь хэтэрхий гүн утгатай асуулт байна. Миний шийдвэрлэж чадах асуудал биш шүү дээ! Энэнээс илүүгээр амьдралд ойр асуудлуудыг эхлээд шийдэх хэрэгтэй байна. Жишээ нь: Ирэх сарын цахилгааны төлбөрөө яаж төлөх билээ? Энэ сарын цалин цагтаа буух болов уу? Өнөө оройны хоолны мөнгө байгаа билүү? гээд илүү тулгамдсан асуулдлууд надад бий” гэж та хэлэх байх. Тиймээ. Гэтэл нөгөө чухал ганц асуултаа бид хойш тавьсаар өчнөөн хоног, сар жилийг элээгээд, нэг мэдэхнээ амьдралынхаа гуравны нэг, эсвэл бүр хагасыг нь өнгөрүүлчихсэн байдаг. Тэгээд цаг нь ирэхэд “Амьдралын утга учир юу вэ?” гэсэн энэ асуултын хариуг олоогүй хэвээр үлдэнэ. Магадгүй та, надтай адил, амьдралдаа ямар нэг гүн ухааныг өөртөө бий болгоод баримтлана гэж боддог байх.