Please enter your username and email address. Get new password
Register Now
x
19 plays
Бид хосгүй хүмүүс бөгөөд бусдад үүнийгээ зөвшөөрүүлэхийг хүсдэг Length: Unknown Play From album: Бид хосгүй хүмүүс бөгөөд бусдад үүнийгээ зөвшөөрүүлэхийг хүсдэг

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Бид хосгүй хүмүүс бөгөөд хүмүүс үүнийг ойлгоосой гэж хүсдэг

00

Хүн амьд үлдэхийн тулд амьдардаг. Яагаад амьд байгаагаа мэдэхгүй ч аль болох удаан амьдрахын тулд өөрийн биемахбод, сэтгэл зүрхээ зориулдаг. Гэтэл амьдрал энэ мэт үргэлжлэн үргэлжилсээр дэмий хоосон байдлаар төгсдөг тухай  бид өмнөх дугаарт хэлэлцэж тогтсон. Тэгэхээр  ямар ч хүн энэ дэлхийд байхдаа амьдралаа мөнх болгон баталгаажуулж амьд үлдэх боломж хэнд маань ч үгүй. Эцсийн эцэст биднийг үхэл авч одно. Энэ бол туйлын үнэн. Тэгэхлээр амьд үлдэх зорилгоор амьдрагчид бол үхлээс айж амьдардаг. Чин үнэнийг хэлэхэд бид амьд үлдэхийн төлөө амьдардаг. Харамсалтай нь энэ л бидний амьдралд түгшүүр болон сэтгэлийн зовнилыг авчрах юм даа. Гол асуудал нь та энэ амьдралын зорилго, утга учир юу болохыг ойлгох гэж хичээдэг оюун бодлоо өөр бусад түмэн зүйлд сатааруулан амьдарч байна. Ингэж амьдрах нь хязгааргүй уудам далайд жижигхэн завьтай хөвж яваагаас өөрцгүй гэдгийг бидний зарим нь л ухаарч чаддаг. Бид өөрсдөдөө аюулгүй, тогтвортой байдлыг тодорхой хэмжээгээр хангах гэж чадах чинээгээрээ мэрийдэг. Харин энэ нь  ердөө түр  зуурынхны л баталгаа гэдгийг хэн ч үл мэднэ. Гэтэл ялаа шумуул шиг өчүүхэн биднийг, сансрын хөлгийн овор хэмжээтэй харьцуулахад, бас уг хөлгийг хэдийд ч, хаашаа ч хамаагүй эргүүлээд шидэж чадах агуу хүчин зүйлстэй жишиж үзэхэд бид өөрсдийнхөө аюулгүй байдлыг баталгаажуулах нь юу л бол доо.