Please enter your username and email address. Get new password
Register Now
x
11 plays
Библийг бичигч зарим хүмүүсийн нүдэн гэрчлэлийг авч үзэхүй /2-р хэсэг/ Length: Unknown Play From album: Библийг бичигч зарим хүмүүсийн нүдэн гэрчлэлийг авч үзэхүй /2-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Библийг бичигч зарим хүмүүсийн нүдэн гэрчлэлийг авч үзэхүй 2

00

Та амьдралын утга учрыг юу гэж бодож байна? Та өөрийгөө ямар учраас энд байгаа гэж бодож байна вэ? Амьдрал гэж үнэхээр юу юм болоо? Ер нь бид хаашаа яваад байна? Та өөрийгөө хаанаас ирсэн гэж бодож байна? Тэгэхээр эдгээр асуултад олон хүн “Надад ёстой мэдэх юм алга. Би чинь зүгээр л нэг зоргоороо буюу зэрлэг бүдүүлэг хүн. Би яагаад энд байгаагаа үнэндээ мэдэх юм алга. Үнэндээ бид өөрсдөө энэ зогсолтгүй эргүүлэг дотор байж яаж энийг хэлж чадах вэ дээ. Бид энэ дотроос гарч, хангалттай харж болох зайд очоод, сансар огторгуйн алс тэртээд юу хүн төрөлхтөнг түшин байгааг хангалттай орон зайнаас харахгүйгээр яаж мэдэх болж байна?” “Биднээс хэн нэг нь дэлхийгээс гарч сансар огторгуйн алс тэртээд очин юу байгааг олж мэдээд, энэ дэлхийд мэдээллийг авчрах нь чухал. Эсвэл энэ нь бидэнд ямар ч боломжгүй бол тэндээс энэ бүхнийг бий болгосон хэн нэгэн, ер нь юу ч байлаа гэсэн манай дэлхийд ирээд энэ бүхнийг тайлбарлах хэрэгтэй” Миний мэдэхийн хүмүүс бид Оддын Дайн гэх зэрэг сансар огторгуйн сэдэвтэй уран зөгнөлт зохиол зөндөө л зохиосон. Гэвч гадаад ертөнцөөс бидэнд хандсаныг илтгэх ямар нэгэн баттай баримт олж чадахгүй байна. Олон хүмүүс, шашны агуу удирдагчид өөрсдийгөө орчлон ертөнц яагаад бүтээгдсэнийг мэднэ, Бүтээгч Нэгэнтэй харилцдаг гэж мэдэгдсэн ч, зөвхөн нэг л үйл явдал үнэн мөнийг агуулдаг талаар бид ярилцсан. Тэгвэл энэ үйл явдал МЭ I зуунд болсон. Энэ бүхнийг хэлээд байгаагийн учир нь тэдгээр шашны удирдагчид бүгдээрээ бидэнтэй адил хүн байсан. Мухаммед бидэнтэй адил хүн байсан. Будда ч бидэнтэй адил хүн байсан. Хинди шашны удирдагчид ч мөн ялгаагүй. Тэд бусад шиг л үхээд, оршуулагдсан төдийгүй энэ нь тэдний төгсгөл байсан. Харин бид бүхнээс чанраараа эрс ялгаатай нэгэн агуу хүн МЭ I зууны үед амьдарч байсан. Тэр нохой шиг үхээгүй, үүрд оршуулагдаагүй, мартагдаагүй. Түүнд үхлийг хүртэл ялах хүч байсан бөгөөд тэрээр МЭ I зуунд амьдарч байсан.