Please enter your username and email address. Get new password
Register Now
x
12 plays
Библийг бичигч зарим хүмүүсийн нүдэн гэрчлэлийг авч үзэхүй /1-р хэсэг/ Length: Unknown Play From album: Библийг бичигч зарим хүмүүсийн нүдэн гэрчлэлийг авч үзэхүй /1-р хэсэг/

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Библийг бичигч зарим хүмүүсийн нүдэн гэрчлэлийг авч үзэхүй 1

00

Дэлхий дээр амьдраад, анх дэлхий ертөнц яагаад бүтээгдсэн. Бас дараа нь бид яагаад бүтээгдсэн, улмаар амьдралын утга учир юу болох талаар хэлж чадах хэн нэгэн байна уу? Тэгвэл тийм Нэгэн байгаа гэж би хэлье. Тэрээр энэ дэлхий дээр гадаад ертөнцөөс биечлэн ирээд, улмаар дэлхий ертөнцийг орхин явж, дахин эргэж ирэх чадвартай гэдгийг бид энэхүү нэвтрүүлгээрээ ярилцсаар байгаа билээ. Шашны агуу удирдагчид болох Мохаммед, Будда, Zoroaster, Күнз нарын хэн нь ч мэдээж тэгж чадаагүй. Тэд бүгд л та бидэн шиг жирийн хүн байсан. Тэд бидний л адил мөнх бус. Цаг нь ирэхэд үхэж, оршуулагдан, мартагддаг төдийгүй булш нь хаана байдгийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл мэдэхгүй л байна. Шашны бусад удирдагчид Дээд Нэгэнтэй харилцаатай байсан гэж ярих боловч, харин энэ дэлхийд ирээд, буцан явж, дахин эргэж ирэх чадалтай тэр Нэгэний энэ ертөнцийн ард орших Дээд Бурхантай харилцах харилцаа нь тэднийхээс чанрын хувьд эрс ялгаатай байсан юм шиг. Тэр хүн бол мэдээж бидний мэдэх Есүс. Тэрээр МЭ I зуунд амьдарч байсан Нэгэн. Та энэ тухай сонсоод надтай адил үл итгэл болон эргэлзээгээр дүүрэн байгаа байх. Магадгүй та “Түр, байзаарай. Би хүүхдийн цуглаанаа орхиж, сүмд явахаа болихдоо л наад асуудлыг чинь толгойноосоо арчиж хаясан хүн. Назарын Есүс бодит хүн байсан гэж л битгий хэлээрэй дээ. Тэр чинь ердөө л Христмас баярыг гоё болгохын тулд хүмүүсийн зохиосон үлгэр домог. Ямар ч утгагүй юм!” гэх байх. Мөн “Амьдралын утга учир юу вэ гэдгийг би арай бодитой арга замаар мэдмээр байна. Тэгсэн тохиолдолд л надад ашиг тусаа өгч, амьдрал минь өөрчлөгдөнө. Тиймээс надтай тэр Назарын Есүсийн тухай бүү ярь. Тэр бол зөвхөн үлгэр домог төдий” гэнэ. Юун үлгэр домог… Харин ч тухайн цаг үеийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хүмүүсийн хэнээс нь ч илүү бодитой оршин байсан гэдгийг нь Түүний түүх баталдаг. Хэрэв та “За, яагаад? Ингэж хэлэхийн учир юу вэ?” гэж асуувал, би танд: “Бидний хэрэглэдэг ном, тэнд бичигдсэн Түүний тухай түүх. Бичсэн хүмүүс нь зөвхөн шашных гэсэн тодотголтой байдаг ч үнэндээ энэ бол маш найдвартай, итгэж болохуйц түүхийн эх сурвалж болох БИБЛИ-д Түүнийг бодитой, түүхэн бие хүн байсан гэдгийг илэрхийлдэг.