Please enter your username and email address. Get new password
Register Now
x
10 plays
Библи итгэж болохуйц түүхэн ном мөн үү? Length: Unknown Play From album: Библи итгэж болохуйц түүхэн ном мөн үү?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Библи итгэж болохуйц түүхийн ном мөн үү?

00

Амьдралын утга учир юу вэ? Та юу гэж бодож байна? Бид яагаад энд байна вэ? Энд байгаагийн утга учир үнэхээр юу вэ? Та яагаад яг одоо байгаа газраа байгаа юм бол? Би яагаад энд ингээд тантай яриад байж байна вэ? Энэ бүхэн эцэстээ хаана төгсөх юм болоо? Энэ асуултуудыг би  танаас өнөөдрийг хүртэл асуусаар ирсэн. Харин нэвтрүүлгийн явцад бид эзэмшсэн боловсролоороо энэ асуултанд хариулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Яагаад гэвэл хүмүүс болсон болоогүй, учир дутагдалтай мэдлэг, хэвшсэн буруу ойлголтуудаасаа болоод уужуу харах чадвараа алдсан байна. Бид модыг нь харж чадахгүй болтлоо мөчрүүдээр нь халхлагджээ. Гэсэн ч дээрхи асуултанд хариулах нь бидэнд амин чухал хэвээрээ л байна. Тийм биз дээ? Амьдралын утга учир юу вэ? Энэ асуултанд хариулах цорын ганц арга зам бол амьдралын эхлэлийн талаар олж мэдсэнээр цаашлаад зорилгыг нь олж мэдэх юм гэж би тантай өмнөх дугаарт ярилцсан. Ярилцсаны эцэст ертөнцийн ард хувь чанартай оюун ухаан байгааг илтгэх хангалттай нотолгоо байгаа боловч тэрээр яагаад бидэнтэй харилцдаггүй юм болоо гэсэн дүгнэлтэнд хүрсэн шүү дээ? Хиндизм, Буддизм, Зороастрианизм, Кунз зэрэг олон хүний бишрэн шүтдэг шашнуудыг нягталж үзсэний эцэст бидний хайж байгаа зүйл нь гадаад ертөнцөөс ирэх, Бүтээгчийн талаарх үнэн зөв, баттай мэдээлэл юм байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгэхээр гадаад ертөнцөөс энд ирээд, дэлхийг орхин явж, дахин ирэх, ингэснээрээ ертөнцийн эх булгаас ирсэн гэдгээ бидэнд батлах, Мухаммед, Будда, Зороастер шиг бидэнтэй адил жирийн нэг хүмүүсээс биш, Тэр Нэгэнээс ирэх мэдээлэл чухал. Бид нэвтрүүлгээ Хамгийн Дээд Нэгэний амьдралын талаар мэдэж болох нэгэн үүд хаалга байгаа талаар ярилцаад төгсгөсөн шүү дээ. Энэ нь манай эриний нэгдүгээр зуунд болсон үйл явдал.