Please enter your username and email address. Get new password
Register Now
x
10 plays
"Би тэгэх ёстой" гэсэн мэдрэмж хаанаас гардаг юм бэ? Length: Unknown Play From album: "Би тэгэх ёстой" гэсэн мэдрэмж хаанаас гардаг юм бэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – “Би тэгэх ёстой” гэсэн мэдрэмж хаанаас гардаг вэ?

00

Та яагаад амьд байна?.. Заримдаа өөрийгөө амьд байгаад та бусдаас илүү их гайхдаг байх. Тийм ээ, бүгд л ингэж боддог. Тэгэхээр хэцүү цаг үе бидэнд хэлж ирдэггүй. Харин  хүмүүс тэрнийг олж хардаг нь үнэхээр гайхалтай. Бидний олонх нь “Би яагаад амьд байна вэ? Би энд юу хийж байгаа юм болоо? Би энийг ерөөсөө ойлгохгүй байна. Бүх юм замбараагүй, эмх цэгцгүй санагдах юм” гэж гайхдаг. Тиймдээ ч энэхүү нэвтрүүлгээрээ амьдралд утга учир, зорилго байгаа эсэх талаар бид өдөр бүр ярилцсаар байна. Энэ дэлхийг анх харсан цагаас миний амьдрал эхэлсэн. Манай дэлхий ямар гайхмаар эмх цэгц, зүй тогтолтойг би мэдэх болсон. Мэдээж та ч бас энэ тухай маш сайн мэдэх байх. Тодорхой эмх цэгц байгаа учраас нар өглөө бүр тогтмол мандаж жаргадгийг бид бүгдээрээ мэднэ. Нар мандаж байна гэдэг нь сонин биш харин дэлхий тэнхлэгээрээ эргэж байгаа нь чухал. Гэхдээ өдрөөс өдөрт, жилээс жилд, зуунаас зуунд дэлхий тэнхлэгээрээ тогтмол эргэсээр байдгийн цаана ямар нэгэн хүч байгааг илтгэж байна. Энэ дэлхийд утга учир бий гэдгийг бид оюун ухаан, ухамсрынхаа гүнд ойлгодог. Энэ нь ч илэрхий юм. Тэгэхээр дэлхийн оршин тогтнол нь зөвхөн бидэнд өдөр тутмын хоол хүнсээ ургуулах боломжийг өгөхийн тулд байсан бол өдийд мөхсөн байх нь ойлгомжтой. Дэлхийд утга учир байхгүй байсан бол бид амьд яваад байж чадахгүй байх байсан. Бид хөлөө ээлжлэн алхаж чадахгүй байсан бол зорьсон газрууддаа хүрч чадахгүй байх байсан. Харин амьдралд утга учир байгаа болохоор өнөөдөр та бас би робот, техник технологийн ямар ч нээлт, дэвшлээр үйлдвэрлэж чадахгүй хүний биеийн гайхалтай зүй тогтол, булчин шөрмөсний үйл ажиллагаа, цогц бүрэн мэдрэлийн систем зэрэг гайхамшгийг судалж мэдэх хангалттай чадвартай болсон.