Please enter your username and email address. Get new password
Register Now
x
41 plays
Би амьд байхын тулд амьдарч байна уу? Length: Unknown Play From album: Би амьд байхын тулд амьдарч байна уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Би амьд байхын тулд амьдарч байна уу?

00

Хүн эхийн хэвлийгээс чармай нүцгэн унаж, уйлж бархирах дуугаараа өөрийн ирснээ зарлан тунхаглаж, эцэст нь чармай нүцгэн биеэ газарт орхиод бусдыг уйлуулан байж буцаад явдаг. Хүмүүний тавилан, жамыг сөрж өөрчилж хэн ч үнэндээ үл чадна. Тэгвэл энэ охорхон амьдралд утга учиртай зүйл байна уу гэж та асууж магадгүй. Санааширч байна гэдэг үнэхээр сайн хэрэг шүү. Энэ нь эрэл хайгуул хийхийн анхны дохио юм. Тиймээс ойрын өдрүүдэд бидний хэлэлцэх асуудал бол “амьдралын утга учир” болж байна. Манай үзэсгэлэнт цэнхэр гараг мянга мянган бээрийн хурдтайгаар сансар огторгуйг туулан явж байна. Дэлхий одоохондоо өөрийн тойрог замаас хазайлгүй амь амьдралыг үргэлжлүүлсэн хэвээр байгаа. Тэгвэл энэ олон сая жилийн турш ямар гээчийн хүчин зүйл дэлхийн бөмбөрцгийг ийнхүү тогтоон барьж байгааг хэн ч үл мэднэ. Тиймээс дэлхий сансар огторгуй дахь тойрог замаасаа хэзээ  ч гарахгүй гэсэн баталгаа өнөөдөр бидний хэнд ч алга. Хэдийгээр энэ нь тийм том асуудал биш байж болох ч харин олонхи хүн  хаана хүрэхээ мэдэхгүй байгаад л хамаг асуудал оршиж байгаа юм. Магадгүй дал наяад жилийн дараа гэхэд манай автобус нөгөө бетонон ханыг бяц мөргөхийг үгүйсгэх аргагүй. “Бид хаашаа явж байна вэ? Яагаад зогсохгүй явсаар байна вэ” гэсэн асуултууд хичнээн чухал болохыг мэдсээр байж бид дотогшоогоо чимээгүйхэн залгиж орхидог.