Please enter your username and email address. Get new password
Register Now
x
37 plays
Амьдралын үүсэл -Их тэсрэлт гэж үнэхээр болсон уу? Length: Unknown Play From album: Амьдралын үүсэл -Их тэсрэлт гэж үнэхээр болсон уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Амьдралын үүсэл

00

Нар жаргаж байна. Би гутаринга үзэлтэй хүн биш л дээ. Гэхдээ нар жаргаж байгааг харах дуртай. Бас жаргаж байгаа нарны зургийг сэтгэлдээ шингэтэл авах дуртай. Их зүйл бодогдуулдаг. Амьдралын эхлэл, төгсгөл, үргэлжлэл… Өнөөдөр нар жаргасан ч маргааш ахиад л мандана. Бидний амьдралд ч мөн үхэх, төрөх ээлжлэн үргэлжилсээр. Яагаад ч юм жаргаж байгаа нарны туяа цаанаа л нэг хүчтэй, соронз шиг намайг татдаг. Та, тэнгэрийн хаяанд нар жаргахыг олон удаа харсан байх л даа. Харин юу бодож санааширдгийг чинь мэдэхгүй ч амьдралын эхлэл төгсгөлийн талаар эргэцүүлэн тунгаадаг гэдэгт тань би итгэлтэй байна. Бидний эргэн тойрон дахь бүх зүйлс амьдралын тухай надад шивнэх шиг санагддаг. Хөл доорх өвс ногоо, гол горхи тэнгэр үүлс, тэртээ алсад сунайх газар, хадан цохио гээд энэ бүгд. Магадгүй та ангалын ирмэг дээр зогсчихоод хөлгүй гүнийг ажиглаж байсан болов уу. Харин энэ бүх зүйл хаанаас үүссэн юм бол оо? Би таныг энэ тухай бодож үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэнгэрт тулсан өндөр барилгыг хараад энийг хэн барьж босгосныг би хэлж чадна. Мөн хурдны замыг хэн байгуулсныг ч олж мэдээд хэлэх боломж надад бий. Миний гэрийн тавилгыг ямар газар хийснийг хэлээд өгч болно. Гэхдээ энэ бүхэн хаанаас яаж үүссэн юм бол? Энэ талаар та бодож үзэж байв уу?