Please enter your username and email address. Get new password
Register Now
x
15 plays
Амьдралын утга учир гэж юу вэ? Бид хаашаа яваад байна вэ? Length: Unknown Play From album: Амьдралын утга учир гэж юу вэ? Бид хаашаа яваад байна вэ?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Амьдралын утга учир гэж юу вэ?

00

Амьдралын утга учир гэж юу вэ? Энэ бол бидний хэдэн сарын турш ярилцаж байгаа сэдэв. Та магадгүй дотроо “Сүртэй юм. Та нар яагаад “Амьдралын утга учир гэж юу болох талаар гэж ингэж удаан ярилцаад байгаа юм бэ?” гэж асууж болох юм. Хэдэн сарын өмнө эхлүүлсэн энэхүү нэвтрүүлгийн тайлбарыг би таныг санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ санахгүй байгаа бол бид ингэж дүрсэлэн ярьж байсан. Хэн нэгэн том аялалын автобустай ирээд өмнө тань хаалгаа нээгээд суухыг урина. Учир нь тэд таныг сонирхолтой аялалд авч явах гэж байгаа юм. Та аялалын автобусанд суугаад цагт 60-70 миллийн хурдтай давхиж эхэлнэ. Хэдэн цагийн дараа та хажууд байгаа хүнээсээ “Бид хаашаа явж байгаа юм бэ?” гэж асуудаг. Таны хажууд байгаа хүн “Би мэдэхгүй. Урд байгаа хүнээс асуу.” гэж хэлнэ. Тэгээд та урд байгаа хүнээс асууна. Тэд “Яг хаашаа явж байгааг үнэндээ би мэдэхгүй нь. Бид зүгээр л хаа нэг тийшээгээ явж байгаа” гэдэг. Та автобусанд хамт сууж яваа хүмүүсийнхээ сэтгэлгээг хараад гайхаж эхэлнэ. Хэдэн цагийн дараа та автобусанд байгаа бусад хүмүүсээс асуусан ч, тэд бүгд адил хариулт хэлдэг. Тэгээд хэн нэгэн нь “Бид хаашаа явж байгаад битгий санаа зов. Ууж, идэж, хөгжилд” гэж хэлнэ. Тиймээс та гайхалтай өдрийн хоол иддэг. Та дуг хийж, тэгээд дараа нь орой 7 цаг орчимд сэрээд, дахиад л нөгөө асуултаа асууна. “Гэхдээ бид хаашаа яваад байгаа юм бэ?” Хүмүүс танд нөгөө л хариултаа өгсөөр. “Бид хаашаа явж байгаа нь тийм чухал биш ээ. Зүгээр яваад л байя” Тиймээс  бүгдээрээ тэр шөнө нь унтана. Тэгээд дараа өглөө нь сэрнэ. Дахиад та нөгөө л асуултаа асууна.