Please enter your username and email address. Get new password
Register Now
x
25 plays
Та амьдралын баталгааг хайж байна уу? Length: Unknown Play From album: Та амьдралын баталгааг хайж байна уу?

ЭНД ОРШИХУЙН УЧИР – Амьдралын баталгааг хайж байна уу?

00

Үүрийн гялбаанаар өглөө боллоо
Ургах нарнаар миний бие бослоо
Биеэ засаж, хувцаслаж, мөн идэж уухаар
Бүх зүйлийг харж, ярилцаж, бас бодож суухаар
Үргэлжид зүтгэж хөдөлмөрлөвч
Учир утгыг Бурхан л мэдэх бөлгөө!
Энэ шүлгийг тавиад жилийн өмнө Эй.И.Хорсмен гэдэг яруу найрагч тэрлэсэн. Өнөөдөр бид амьдралыг хэрхэн хүртэж мэдэрдгийг эдгээр мөрүүд үнэхээр яруу тод дүрсэлж чадсан байдаг. Тиймээс ч би өнөөдрийн нэвтрүүлгээр тантай энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцахыг хүсэж байна. Бидний амьдрал өмнөх бүлэгт өгүүлсэн шиг дуусашгүй, ёрын муу тойрог гэдгийг бодох тусам сэтгэлд зэвүүцэл төрөх нь холгүй болдог. Амьдрал утгагүй хоосон гэсэн мэдрэмж үүнээс л төрдөг. Өнөө цагт олонхи хүний мэдэрдэг “амьд байгаад хэрэг алга даа” гэсэн бодлын үндэс суурь үнэндээ энд л оршдог. Өглөө бүр ажилдаа явахаар автобус юмуу машинд суух үед чухам юуны төлөө амьдарч байгаа юм бол оо гэж эргэцүүлэх үе танд олон л байсан байх. Яагаад бид өөрсдөө, бас үр хүүхдүүд маань ч гэсэн үүрд мөнхөд энэ тээрмийн чулууг эргүүлэн амьдрах ёстой юм бэ? Энэ бүхний цаана юу бий гэж? Энэ л асуултууд биднийг ээрсээр л байна шүү дээ.